Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Харилцаа холбооны зохицуулах хорооны үйл ажиллагааны төлөвлөгөөний...
Харилцаа холбооны зохицуулах хорооны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг хэмжих гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлтүүдийг (KPI) тодорхойлов
2016-08-25
Харилцаа холбооны зохицуулах хорооны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг хэмжих гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлтүүдийг (KPI) тодорхойлов Харилцаа холбооны зохицуулах хорооны үйл ажиллагааны  төлөвлөгөөний биелэлтийг хэмжих гүйцэтгэлийн  түлхүүр үзүүлэлтүүдийг  (KPI) тодорхойлов

Тус хороо нь 2015 оны 1 дүгээр сараас байгууллагын бизнес төлөвлөгөөний гүйцэтгэл, биелэлтийн үр дүнг тоон үзүүлэлтээр хэмжих, ажлын албадын гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлтүүдийг тодорхойлох зорилгоор тодорхой ажлуудыг шат дараалан гүйцэтгэж байна.

Энэ зорилгоор 2016 оны 2 дугаар сард “Байгууллагын гүйцэтгэл хэмжих системийг сайжруулах” зөвлөх үйлчилгээ шалгаруулах тендер зарласан бөгөөд уг тендерт Австрали улсын The KPI Institute байгууллага шалгарсан.

The KPI Institute байгууллага нь 2004 оноос байгууллагын гүйцэтгэлийн удирдлагыг (Organizational Performance Management) сайжруулах чиглэлээр байгууллагуудад сургалт, зөвлөгөө өгөх үйлчилгээг дагнан үзүүлсэн туршлагатай Австралид  төвтэй, Румын, Малайз, Арабын Нэгдсэн Эмират улсуудад салбаруудтай судалгааны байгууллага юм.

Энэхүү зөвлөх үйлчилгээний хүрээнд, 2016 оны 07 дугаар сарын 1-ээс 4-ны өдрүүдэд менежментийн баг болон хүний нөөцийн удирдлагын хэсэгт зориулсан “The KPI masterclass” сургалт, 7 сарын 4-оос 8-ны өдрүүдэд албадын дунд “Стратеги төлөвлөлт”, “Гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлт (KPI)” семинаруудыг хамтран зохион байгуулсан ба сургалт, семинарт нийт 27 албан хаагч хамрагдсан байна.

Энэ удаагийн зөвлөх үйлчилгээ нь байгууллагын өөрийн (дотоод) үйл ажиллагааны үр дүн, үр ашгийг хэмжихэд чиглэгдсэн ба салбарын гүйцэтгэлд хамаарахгүй юм. Зөвлөх үйлчилгээний үр дүнд байгууллагын түвшинд үйл ажиллагааны 7 талбарт (Хүснэгт 2) 94 зорилтот (targeted) KPI, 29 мэдээлэх (Dashboard) KPI тодорхойлогдсон байна. Харин ажлын албадын түвшинд дараах гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлтүүдийг Хүснэгт 1-д харуулсан байдлаар тодорхойлогдов.

 

Эрхзүй мэдээлэл захиргааны алба

Зохицуулалтын алба

Радио давтамж зохицуулалт хяналтын алба

Зах зээл үнэ тарифын алба

Шуудангийн алба

Зорилтот KPI

78

48

42

25

23

Мэдээлэх KPI

37

11

6

 

 

Мөн энэхүү зөвлөх үйлчилгээ нь тус хорооны дунд хугацааны төлөвлөлтийг сайжруулах зөвлөмжийг агуулна.

 

Цаашид тодорхойлогдсон гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлтүүдийг (KPI)  идэвхжүүлэх, өгөгдлөө цуглуулж, холбогдох тооцооллуудыг хийж, гүйцэтгэлийг тоон үзүүлэлтээр хэмжих системийг үйл ажиллагаандаа ашиглаж хэвшсэнээр байгууллагын гүйцэтгэл, гарц илүү сайжрах, илүү үр дүнд төвлөрч ажиллах юм.