МОНГОЛ УЛСЫН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО
Дараахь ажлын байранд мэргэжилтэн шалгаруулж авна.
Ажлын байр: Гэрээ, эрх зүйн мэргэжилтэн
Тавигдах шаардлага
- Хуулийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай
- Компьютерийн хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай
- Харилцааны өндөр соёл, хувийн зохион байгуулалт сайтай
- Идэвхи санаачилгатай, шинийг эрэлхийлдэг
- Багаар ажиллах чадвартай
- Цаашид тогтвор суурьшилтай ажиллах
Ажлын байрны үндсэн зорилт
- Холбогдох хууль зүйн баримт бичгийн төсөл боловсруулах. Салбарын болон хорооны зохицуулалтын болон бусад баримт бичгийн боловсруулалтанд хууль эрх зүйн зөвлөгөө өгөх
- Байгууллагын болон холбогдох хууль, тогтоомжийн биелэлтийг хангах, тушаал шийдвэрийн хэрэгжилтэнд хяналт тавих
- Байгууллагаас бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэдтэй байгуулах гэрээний хууль зүйн үндэслэлийг хянаж, санал дүгнэлт гаргах, гэрээ байгуулах, хэрэгжилтэнд хяналт тавих
Бүрдүүлэх материал
- Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/
- Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатиар баталгаажуулсан/
- Хоёр хувь зураг
- Гурван үеийн намтар
- Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатиар баталгаажуулсан/
Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчаас шалгалтад урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.
Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2016 оны 08 сарын 01 өдөр
Материал хүлээн авах хаяг: Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба
Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,
Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар
Харилцаа холбооны зохицуулах хороо
Утас: 304 257
Факс: 327 720
Цахим хаяг: www.crc.gov.mn