Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Зохицуулалтын бичиг баримтыг боловсронгуй болгож, сайжруулах ажлын...
Зохицуулалтын бичиг баримтыг боловсронгуй болгож, сайжруулах ажлын танилцуулга
2016-07-27
Зохицуулалтын бичиг баримтыг боловсронгуй болгож, сайжруулах ажлын танилцуулга Зохицуулалтын бичиг баримтыг боловсронгуй болгож, сайжруулах ажлын танилцуулга

1.    Зохицуулалтын бичиг баримтын өнөөгийн нөхцөл байдал

 

Харилцаа холбооны зохицуулах хорооноос өнөөгийн байдлаар зохицуулалтын үйл ажиллагаанд зохицуулалтын баримт бичиг, төлбөрийн хэмжээ, сувгийн төлөвлөлт, баримтлах бодлогын чиглэл, баримтлах чиглэл, зохицуулалт, нөхцөл шаардлага, хуваарилалт ба ашиглалт, зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага, техникийн нөхцөл, шаардлага, ерөнхий нөхцөл шаардлага, нөхцөл шаардлага, тусгай нөхцөл шаардлага, зохицуулалтын баримт бичиг, ерөнхий журам, журам, аргачлал, зөвлөмж, аргачлал, гарын авлага зэрэг 18 төрлийн бичиг баримтыг мөрдүүлэхээр батлан гаргасан  байна..

2.    Ажлын хамрах хүрээ

 

Тусгай зөвшөөрөл эзэмшигч болон хүсэлт гаргагч иргэн аж ахуйн нэгжид тус хорооноос гаргасан шийдвэрүүдийг дагаж мөрдөхөд хялбар болгох, зохицуулалтын бичиг баримтыг цөөлөх, ойлгомжтой болгох  зорилгоор дүрэм журмуудыг хянан сайжруулж боловсронгуй болгох ажлыг 2016 оны 3 дугаар сараас хийж гүйцэтгэв.Хийсэн ажлын үр дүнгийн талаарх  танилцуулгыг хорооны хуралд хэлэлцүүлэв.  

3.    Зохицуулалтын бичиг баримтыг өөрчлөх шаардлага

 

  • Мэдээлэл, харилцаа холбооны технологийн 4 дэх үеийн зохицуулалтын үе шат, элементүүд
  • Зохицуулах хорооны 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдааны шийдвэр
  • ХХЗХ-ноос хяналт зохицуулалтыг хийж буй талаарх судалгааны дүн зэрэг нь зохицуулалтын баримт бичгүүдийг нягтлан үзэж боловсронгуй болгох үндэслэл болсон.

4.    Хийж гүйцэтгэсэн хугацаа, ажлын хуваарь 

 

Хийж гүйцэтгэсэн ажлууд болон хуваарийг тус хорооны вэб–д байршуулсан дэлгэрэнгүй танилцуулгаас үзэх боломжтой. Тус хорооноос зохицуулалтын бичиг баримтын нэр төрөл, агуулгыг 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 11 тоот тогтоолоор баталсан болно. (http://crc.gov.mn/k/2Kr)

Зохицуулах Хорооны 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн ээлжит хурлаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор ХХЗХорооны Даргын 2016 оны 4 дүгээр сарын 15-ны А/ 88 тоот тушаалаар Зохицуулалтын бичиг баримтын форматыг батлан мөрдөж ажиллаж байна.

Үүний дүнд тус хорооноос батлан гаргах бичиг баримтууд 6 нэр төрлөөр нэгдсэн форматаар индексжиж байхаар боллоо.

5.    Цаашид хийх ажлын дараалал 

 

Монгол Улсын Захиргааны Ерөнхий хууль батлагдан гарч мөрдөгдөх болсонтой холбогдуулж зохицуулалтын бичиг баримтуудыг тус хуулийн хүрээнд нийцүүлэх чиглэлээр тус хорооноос  ХЗЯ-тай ажиллаж эхлээд байна. Цаашид хийх ажлын дарааллыг дэлгэрэнгүй танилцуулгаас үзэх боломжтой.

 

ХХЗХ-ны Зохицуулалтын бичиг баримт боловсронгуй болгож сайжруулах ажлын тайлан