Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлсэн санал, гомдлыг...
Харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлсэн санал, гомдлыг хүлээн авч хянан шийдвэрлэсэн тайлан /2016 оны 2 дугаар улирал/
2016-07-04
Харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлсэн санал, гомдлыг хүлээн авч хянан шийдвэрлэсэн тайлан /2016 оны 2 дугаар улирал/ Харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлсэн санал, гомдлыг хүлээн авч хянан шийдвэрлэсэн тайлан /2016 оны 2 дугаар улирал/

Харилцаа Холбооны Зохицуулах Хороонд иргэн, ААН, байгууллагаас ирүүлсэн өргөдөл гомдлыг "Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль ", “Харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлсэн санал, гомдлыг хүлээн авах, хянах, шийдвэрлэх” журмын тавдугаар зүйлд заасны дагуу хуулийн хугацаанд шийдвэрлэсэн тайланг танилцуулж байна. 

Тус хороонд тайлант хугацаанд буюу 2016 оны 04 дүгээр 01-ний өдрөөс 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нийт 155 гомдол, санал хүсэлт ирсний 150 хүсэлтийг шийдвэрлэсэн ба шийдвэрлэлтийн явц 96.7% байна. Үлдсэн 5 гомдол санал нь шийдвэрлэх хяналтын хугацаанд байна. I улиралтай харьцуулахад нийт хүсэлтийн тоо II улиралд 32% хувиар буурсан байна.

Монгол Улсын УИХ-ын болон орон нутгийн өөрөө удирдах байгууллагын ээлжит сонгуультай холбоотой нэр дэвшигчтэй холбоотой олон нийтийн цахим сүлжээ болон вэб сайтуудаар нэр төрд нь халдсан гомдлууд нийт 32 ирснийг холбогдох хариу тайлбарыг өгч ажиллалаа.

 

 

 

Гомдол орж ирсэн төрлүүд

Өргөдөл, гомдлын тоо

 

Шийдвэрлэсэн

Шийдвэрлээгүй хяналтын хугацаанд байгаа

1

Утсаар орж ирсэн

26

26

0

2

   Албан бичгээр

Үйлчилгээний чанар, төлбөр тооцоотой хамааралтай хэрэглэгчийн гомдол

11

9

2

3

Цахим хуудас болон вэб сайтуудаар нэр дэвшигчдийн нэр төрд халдсан гомдол

32

31

1

4

Интерференцтэй холбоотой

14

13

1

5

Засгийн газрын www.11-11.mn төв

72

71

1

 

Нийт

155

150

5

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Иргэд болон аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг хүлээн авч бүртгэлжүүлэн холбогдох журмын дагуу алба, мэргэжилтнүүд, үйлчилгээ эрхлэгч байгууллагуудад шилжүүлэн түргэн шуурхай шийдвэрлүүлэх арга хэмжээг авч ажилласан.

Хэрэглэгчийн гомдол, саналыг дүгнэж үзэхэд үйлчилгээний чанар, төлбөр тооцоотой хамааралтай, нэр төрд халдсан гомдол тодорхой хувийг, дийлэнх хувийг Засгийн газрын “11-11” төвөөр ирсэн гомдлууд мөн үүрэн холбооны үйлчилгээ эрхэлж буй байгууллагуудын үйл ажиллагаанд харилцан нөлөөлөл үүсэн шалгуулахаар тус хороонд ирүүлсэн байна.