МОНГОЛ УЛСЫН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО
Дараахь ажлын байранд мэргэжилтэн шалгаруулж авна.
Ажлын байр: ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН
Ажлын байрны үндсэн зорилт
- Тусгай зөвшөөрлийн үйлчилгээ олгох, сунгах, хүчингүй болгох асуудлаар баримт бичиг хүлээн авах, холбогдох албадуудаар үнэлгээ хийх үйл явцад хяналт тавих, хэрэгжилтийг зохион байгуулах, үр дүнг нэгтгэх
- Тусгай зөвшөөрлийн үйлчилгээтэй холбоотой хорооны хуралдааны тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
- Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн бүртгэлийг хөтлөх, тусгай мэдээллийн санг бүрдүүлэх, баяжуулах, хадгалах болон удирдлага, алба, мэргэжилтнүүдийг тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн талаархи мэдээллээр хангах
Тавигдах шаардлага
- Мэдээлэл, харилцаа холбооны инженер, эрх зүй, бизнесийн удирдлагын мэргэжилтэй байх/ аль нэг нь байж болно
- Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Салбарын байгууллагад 3-аас доошгүй жил ажилласан
- Салбарын хууль дүрмийн мэдлэгтэй
- Англи хэлний бичгийн болон ярианы мэдлэгтэй
- Компьютер хэрэглээний программууд болон интернэтийн орчинд ажиллах чадварыг эзэмшсэн
- Баримт бичиг боловсруулах чадвартай байх
- Харилцааны өндөр соёл, хувийн зохион байгуулалт сайтай
- Идэвхи санаачилгатай, шинийг эрэлхийлдэг
- Багаар ажиллах чадвартай
- Цаашид тогтвор суурьшилтай ажиллах
Бүрдүүлэх материал
- Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/
- Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатиар баталгаажуулсан/
- Хоёр хувь зураг
- Гурван үеийн намтар
- Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатиар баталгаажуулсан/
Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчаас шалгалтад урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.
Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2016 оны 06 сарын 03 өдөр
Материал хүлээн авах хаяг: Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба
Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,
Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар
Харилцаа холбооны зохицуулах хороо
Утас: 304 257
Факс: 327 720
Цахим хаяг: www.crc.gov.mn