Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Мэргэжилтэн шалгаруулж авна.
Мэргэжилтэн шалгаруулж авна.
2016-04-25

МОНГОЛ УЛСЫН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО

Дараахь ажлын байранд мэргэжилтэн шалгаруулж авна.

Ажлын байр:  Мэдээллийн технологи, сүлжээний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн

Тавигдах шаардлага

  • Мэдээллийн технологи, харилцаа холбооны чиглэлийн дээд сургууль төгссөн
  • Мэдээллийн технологи болон программ хангамж, техник хангамжийн инженерийн чиглэлээр 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай, Тенхик хангамжийн талаар мэдлэг сайтай байх
  • Салбарын хууль эрх зүй болон эдийн засгийн зохих мэдлэгтэй
  • Бүх төрлийн үйлдлийн систем болон хэрэглээний бусад мэргэжлийн програм хангамжууд дээр ажиллах чадвартай байх Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшний чадвартай
  • Компьютерийн хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай
  • Харилцааны өндөр соёл, хувийн зохион байгуулалт сайтай
  • Идэвхи санаачилгатай, шинийг эрэлхийлдэг
  • Багаар ажиллах чадвартай
  • Асуудал боловсруулах, дүн шинжилгээ, үнэлэлт, дүгнэлт хийх чадвартай байх
  • Цаашид тогтвор суурьшилтай ажиллах

Ажлын байрны үндсэн зорилт

  • Байгууллагын сүлжээний хэвийн ажиллагааг хангах, учируулж болзошгүй аюулыг илрүүлж хохирол учруулахаас сэргийлэх,  арга хэмжээ авах
  • Хорооны вэб хуудсын хэвийн ажиллагаа хангаж мэдээ, мэдээлэл оруулах
  • Хорооны ажлын хэрэгцээнд ашиглагдаж буй техник хэрэгсэлд засвар үйлчилгээ хийх

Бүрдүүлэх материал

  • Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/
  • Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатиар баталгаажуулсан/
  • Хоёр хувь зураг
  • Гурван үеийн намтар
  • Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатиар баталгаажуулсан/

Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчийг шалгалтад урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2016 оны 05 сарын 03-ны өдөр

Материал хүлээн авах хаяг:          Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба

Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,

Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар

Харилцаа холбооны зохицуулах хороо

Утас:                                        304 257

Факс:                                         327 720

Цахим хаяг:                            www.crc.gov.mn