- Радио долгионы ашиглалтын байдалд хөдөлгөөнт автомашин дээр байрлах ажлын байрнаас хэмжилт хийж гүйцэтгэх
- Радио давтамж болон радио төхөөрөмж ашиглагч байгууллага аж ахуйн нэгжийн техникийн үзүүлэлт, стандарт шаардлага хангаж буй эсэхийг эфирээс болон тухайн ажлын байранд нь хэмжиж шалгах
- Радио давтамж эзэмшигч байгууллага аж ахуйн нэгжүүд гаргасан зөрчлийн дагуу захиргааны арга хэмжээ авах
- Радио долгионы хүний эрүүл мэндэд хортой нөлөөллийн талаар хэмжилт хийх, дүгнэлт гаргах
- Ажлын байр болон хэмжилт шалгалтын ажиллагаатай холбогдох асуудлаар албаны даргад санал гаргах;
- Радио долгион ашиглах тусгай зөвшөөрөл бүхий байгууллага, иргэдэд мэргэжил арга зүйн зөвөлгөө өгөх
- Явуулын хяналтын станцын тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, найдвартай ажиллагааг хангах;
- Явуулын хяналтад шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгаа хийж, сайжруулах санал гаргах
- Радио долгионы хяналтын тоног төхөөрөмжтой холбогдох баримт бичгийн боловсруулалтын ажилд оролцох
- Үндэсний давтамжийн хяналтын үйл ажиллагааг бэхжүүлэх санал гаргах, холбогдох бичиг баримтыг боловсруулахад оролцох