- Монгол улсад шинээр оноогдсон аймаг, нийслэл, сум, баг, хорооны хил хязгаарын бүс, барилга байгууламжид бүсчлэлийн болон шуудангийн нэгдсэн кодыг оноон холбогдох төрийн байгууллагуудтай хамтран ажиллах
- Шинээр оноогдсон бүсчлэлийн кодыг жил бүр Засгийн газраар оруулан Ерөнхий сайдын захирамжаар батлуулах
- Бүсчлэлийн болон шуудангийн нэгдсэн кодыг нийтийн хүртээл болгох, мэдээллийн санг бүрдүүлэн баяжуулах, иргэн хуулийн этгээдийг мэдээллээр ханган ажиллана.
- Бүсчлэлийн болон шуудангийн нэгдсэн кодын мэдээллийн баазыг жилд 2 удаа нэмэлт өөрчлөлт, хөгжүүлэлт хийж ажиллах
- Шуудангийн хаяг, хаягийн бичвэртэй холбоотой бусад стандартуудыг сурталчилан нэвтрүүлж ажиллах
- Олон улсын байгууллагуудтай хамтран Монгол улсын хаягжуулалтын талаар хийгдэх төслийг хариуцан ажиллах
- www.zipcode.mn цахим хуудасны сервер, програмын хангамжийн хэвийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах
- Бүсчлэлийн код болон шуудангийн нэгдсэн кодтой холбоотой мэдээллийг www.crc.gov.mn цахим хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр тухай бүр нь мэдээллэж байх.
- Шуудангийн солилцоооны мэдээг нэгтгэн дүн шинжилгээ хийх
- Нэгтгэгдсэн мэдээллийг хорооны цахим хуудсанд нийтэд хүртээмжтэй байдлаар байршуулах
- Шуудангийн салбарын зах зээлийн талаархи статистик мэдээллийг хэрэглэгчид хүргэх
- Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс хариуцсан ажлын чиглэлээр ирүүлсэн албан бичгийг шийдвэрлүүлэх,санал хүсэлтэнд хариу өгөх
- Мэдээлэл, харилцаа холбооны салбарын статистик тайлан мэдээллийг заасан хугацаандаа ирүүлээгүй эзэмшигчдээс тайлан мэдээллийг ирүүлэхийг шаардах, тайлан мэдээллийг гаргуулан холбогдох албадыг мэдээллээр хангаж ажиллах
- Шуудангийн үйлчилгээ үзүүлэгч тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд хууль, журам, нөхцөл шаардлагын хүрээнд үйл ажиллагаа явуулж буй эсэхэд зөвлөгөө өгөх, зохицуулалт хийх, хяналт тавих, шалгалт хийх, дүгнэлт өгөх