"Мэдээлэл харилцаа холбооны салбарын хөгжлийн стратег"
эрдэм шинжилгээний хурал, нээлттэй хэлэлцүүлэг болж өндөрлөлөө
Монгол улсад орчин цагийн мэдээлэл технологи, харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан “Мэдээлэл харилцаа холбооны салбарын хөгжлийн стратеги” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, нээлттэй хэлэлцүүлэг боллоо.
Мэдээлэл, харилцаа холбооны салбарын бодлого тодорхойлогч, зохицуулагч төрийн байгууллага, судалгаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч бизнесийн байгууллагуудын инженер техникийн ажилтан, албан хаагчид болон энэ чиглэлийн мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулийн эрдэмтэн судлаачид хуралд оролцож санал бодоллоо хуваалцав.
Хурлаар МУ-ын гавьяат холбоочин, Холбооны сайд асан И.Норовжав ‘МУ-ын харилцаа холбооны салбарын түүхэн замнал”, МУ-ын гавьяат холбоочин, Холбооны сайд асан Ц.Готов “1960-1990 онд Харилцаа холбооны салбарт оруулсан хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт’ сэдвүүдээр илтгэл тавьж Монгол улсад харилцаа холбоо үүсэж хөгжсөн түүхийн талаар илтгэл тавив. Салбарын эрдэмтэн судлаачид өөрсдийн салбарынхаа хөгжил дэвшилд нэмэр болгох зорилготой эрдэм шинжилгээний бүтээлүүдийн илтгэлээ тавьж, үзэл бодлоо солилцсон юм.
Уг эрдэм шинжилгээний хурал, нээлттэй хэлэлцүүлгээр доорх гурван сэдвийн хүрээнд санал солилцож хэлэлцэж зөвлөмж гаргав.
- Судалгаа, шинжилэх ухааны үндэслэлтэй бодлого зохицуулалтыг гаргах тогтолцоо;
- Судалгаа, шинжилгээ, бүтээгдэхүүн үйлдвэрлэл;
- Техник технологийг дэвшил, тэд нарыг хэрэглээнд нэвтрүүлэх.
Илтгэл
№ | Сэдэв | Илтгэгч |
---|---|---|
1 | И.Норовжав | |
2 | Моондой | |
3 | Салбарын бүтээн байгуулалт | Д.Готов |