Харилцаа Холбооны Зохицуулах Хороонд иргэн, ААН, байгууллагаас ирүүлсэн өргөдөл гомдлыг "Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль ", “Харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлсэн санал, гомдлыг хүлээн авах, хянах, шийдвэрлэх” журмын тавдугаар зүйлд заасны дагуу хуулийн хугацаанд шийдвэрлэсэн тайланг танилцуулж байна.
Тус хороонд тайлант хугацаанд буюу 2016 оны 01 дүгээр 04-ний өдрөөс 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт 229 гомдол, санал хүсэлт ирсний 214 хүсэлтийг шийдвэрлэсэн ба шийдвэрлэлтийн явц 99 % байна.
№ |
Гомдол орж ирсэн төрлүүд |
Өргөдөл, гомдлын тоо |
Шийдвэрлэсэн |
Шийдвэрлээгүй хяналтын хугацаанд байгаа |
|
---|---|---|---|---|---|
1 |
Утсаар орж ирсэн |
49 |
49 |
0 |
|
2 |
Албан бичгээр |
Үйлчилгээний чанар, төлбөр тооцоотой хамааралтай хэрэглэгчийн гомдол |
19 |
11 |
8 |
3 |
Контент, нэр төрд халдсан гомдол |
5 |
5 |
0 |
|
4 |
Интерференцтэй холбоотой |
22 |
19 |
3 |
|
5 |
Засгийн газрын www.11-11.mn төв |
134 |
130 |
4 |
|
|
Нийт |
229 |
214 |
15 |
Хэрэглэгчийн гомдол, саналыг дүгнэж үзэхэд үйлчилгээний чанар, төлбөр тооцоотой хамааралтай, нэр төрд халдсан гомдол тодорхой хувийг, дийлэнх хувийг Засгийн газрын “11-11” төвөөр ирсэн гомдлууд мөн үүрэн холбооны үйлчилгээ эрхэлж буй байгууллагуудын үйл ажиллагаанд харилцан нөлөөлөл үүсэн шалгуулахаар тус хороонд ирүүлсэн байна
.