Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Тусгай зөвшөөрөлтэй холбоотой мэдээлэл
Тусгай зөвшөөрөлтэй холбоотой мэдээлэл
2016-04-07
 

МЭДЭЭЛЭЛ

  • Телевизийн өргөн нэвтрүүлгийн радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл :

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 275 дугаар тогтоолоор батлагдсан “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх” үндэсний хөтөлбөр, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын даргын 2015 оны 66 дугаар тушаалаар батлагдсан “Аналоги нэвтрүүлэгчийг зогсоох хугацаат хуваарь”, Зохицуулах хорооны 2014 оны 32 дугаар тогтоолоор батлагдсан “Телевизийн өргөн нэвтрүүлгийн аналоги системийг тоон технологид шилжүүлэхэд баримтлах зохицуулалт”-ын баримт бичгийн 5.1.6 заалтын дагуу телевизийн үйлчилгээ эрхлэгч нь телевизийн газрын сүлжээний радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшихгүй, Мэдээлэл технологи, шуудан, харилцаа холбооны газрын 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1/1128 тоот чиглэлийн дагуу газрын тоон телевизийн сүлжээнд Улаанбаатар хот болон орон нутагт РТҮС УТҮГ дангаар үйл ажиллагаа явуулна


  • Радио, телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл :

Мэдээлэл технологи, шуудан, харилцаа холбооны газрын 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 1/232 тоот чиглэл, Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016 оны 2 дугаар хуралдааны тэмдэглэлийн дагуу радио, телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээнд ашиглах радио давтамжийн тусгай зөвшөөрлийг 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл түр хугацаанд олгохгүй болно.