Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр 2016-2017 онд боловсруулах...
Мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр 2016-2017 онд боловсруулах стандартуудын талаарх мэдээлэл
2016-04-07
Мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр 2016-2017 онд боловсруулах стандартуудын талаарх мэдээлэл Мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр 2016-2017 онд боловсруулах стандартуудын талаарх мэдээлэл

          Тус хорооноос 2016-2017 онд дараах стандартуудыг боловсруулахаар төлөвлөсөн бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу стандарт боловсруулагчдыг сонгон шалгаруулах ажил хийгдэж байна. Үүнд:​

  1. Улсын стандарт  шинээр боловсруулах
  1. Эрчим хүчний шугамын баганыг ашиглан холбооны шилэн кабелийн суурилуулалт хийх стандарт
  2. Мэдээлэл Холбооны зай тэжээл, нөөц тэжээлийн байр болон кабелийн уурхайн өрөөний стандарт
  3. Телефон сүлжээний худаг, сувагчлалын байгууламжийн стандарт
  4. Программ хангамжийн шалгалт, бататгалын стандарт
  1. Улсын стандартыг хянаж шинэчлэх
  1. MNS 5473:2005 Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн сүлжээний тооцооны арга
  2. MNS 4908:2000 Техникийн зураг. Телефон сүлжээний зургийн тэмдэглэгээ, түүний хэмжээ стандарт
  3. MNS 6285:2011 Төрийн үйлчилгээний вэб сайтад тавигдах шаардлага
  1.  Гарын авлага боловсруулах
  1. Телевиз, сувгийн дуу, дүрсийн дохионы техникийн үзүүлэлтүүдийг хэмжих аргачлал гарын авлага

            Мөн өмнөх онуудад төлөвлөгдсөн 15 стандартаас Стандартчилал, хэмжилзүйн газрын Үндэсний зөвлөлийн хурлаар 2, Зам тээврийн яамны техникийн хорооны хурлаар 1, ШУТЗ /Шинжлэх ухаан, техникийн зөвлөл/-ийн хурлаар 8 стандартыг тус тус хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа бөгөөд 4 стандартын төсөлд  холбогдох газруудаас санал авч байна.

Тус хорооноос стандарт, гарын авлагын боловсруулалтын явцыг хурдасгаж, гүйцэтгэлийн чанарыг сайжруулах зорилгоор холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа бөгөөд үүний нэг нь тус хорооны дэргэд орон тооны бус “Шинжлэх ухаан, техникийн зөвлөл”-ийг байгуулсан явдал юм.

ШУТЗ нь салбарын эрдэмтэд, судлаачдаас бүрдсэн 7 гишүүнтэй бөгөөд Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны салбарт мөрдөх стандарт, гарын авлагын агуулга, боловсруулалтад хяналт тавих, зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх, стандартын техникийн хороогоор хэлэлцүүлэхэд шүүмж, дүгнэлт гаргахтай холбогдсон үйл ажиллагааг зохицуулна.

     Түүнчлэн тус хорооноос 1 стандартыг боловсруулахад гарах зардлын төсвийг 2015 оноос эхлэн нэмэгдүүлсэн.

            Иймд цаашид стандарт, гарын авлага боловсруулах ажлыг чанартай, үр, өгөөжтэй, богино хугацаанд хийх шаардлагуудыг боловсруулагчдад тавьж ажиллах бөгөөд ингэснээр салбарын стандартчиллын ажлыг сайжруулахад үр өгөөжөө өгнө гэж үзэж байна.