Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Зөвшөөрлийн өргөдлийн маягтийг шинэчиллээ
Зөвшөөрлийн өргөдлийн маягтийг шинэчиллээ
2016-04-05
Зөвшөөрлийн өргөдлийн маягтийг шинэчиллээ Зөвшөөрлийн өргөдлийн маягтийг шинэчиллээ

Тус хороо нь тусгай зөвшөөрөл шинээр хүсэх болон зөвшөөрлийн хугацаа сунгах хүсэлтийн өргөдлийн маягтын зарим хэсэгт бага зэрэг өөрчлөлт оруулж шинэчлэн Хорооны даргын 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/338 тоот тушаалаар баталгаажуулсан бөгөөд 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс шинэчилсэн маягтаар хүсэлтийг хүлээн авч байна.

Телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулах (нэр өөрчлөх, төрөлжсөн чиглэл өөрчлөх гэх мэт) хүсэлт гаргах, зөвшөөрлийн эзэмшил солих, зөвшөөрөл шилжүүлэхтэй холбоотой тус хороонд хүсэлт гаргах бол шинээр баталсан маягтыг бөглөн холбогдох материалыг тус хороонд бүрдүүлэн ирүүлэх юм.

Шинэчилсэн маягтуудтай энд дарж танилцах, эсвэл татаж авч ашиглах боломжтой.