Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэж байгаа хуулийн этгээд, иргэнд радио давтамж, радио давтамжийн зурвасыг ашиглуулах зөвшөөрлийг тусгай зөвшөөрөл, эрх бичгээр олгоно.. Үүнд:
Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл авахдаа:
Хэрэв Та радио долгион ашиглан нийтийн үйлчилгээ эрхлэх тохиолдолд “Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл” авна. Үүний тулд дараах материалыг бүрдүүлэн ирүүлнэ. Үүнд:
- Тусгай зөвшөөрөл авах өргөдөл гаргагчийн нэр, харилцах хаяг, утас, факсын дугаар, электрон болон энгийн шуудангийн хаяг бүхий албан бичиг (иргэн бол өргөдөл)
- Хуулийн этгээдийн vйл ажиллагаа явуулах эрхтэйг нотлох гэрчилгээний хуулбар (иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар)
- Радио давтамж ашиглах эрхлэхээр төлөвлөж буй vйл ажиллагааны тухай дэлгэрэнгvй танилцуулга,
- Аймаг, нийслэл, сум, дvvргийн Засаг даргын тодорхойлолт (тодорхойлолт гэдэгт харилцаа холбооны чиглэлээр vйл ажиллагаа явуулахыг дэмжсэн тухай албан бичиг байна. Засаг даргын тодорхойлолт нь нэг сумын нутаг дэвсгэрт vйл ажиллагаа эрхлэх бол тухайн сумын 2 ба тvvнээс дээш сумын нутаг дэвсгэрт vйл ажиллагаа эрхлэх бол тухайн аймгийн нийслэлд дvvрэг харгалзах гvйгээр нийслэлийн засаг даргаас Зохицуулах Хороонд ирvvлсэн баримт бичиг байна.)
- Ашиглахаар сонирхож буй радио давтамж, радио давтамжийн зурвас,
- Радио төхөөрөмжийн байгуулалтын зураглал, газар зvйн байршил, хамрах хvрээний зураглал,
- Антенны байгууламжийн талаархи танилцуулга, ажиллах чиглэл, цагийн хуваарь, азимут
- Ашиглах техник, төхөөрөмжийн тухай, техникийн дэлгэрэнгvй vзvvлэлтvvд, тоног төхөөрөмжийн суурилуулалтын бvдvvвч зураглал,
- Радио төхөөрөмжийг баталгаажуулж эрх бvхий байгууллагаас олгосон гэрчилгээ
Доорх өргөдлийн маягтуудаас өөрийн сонирхсон үйлчилгээний төрлийн дагуу бөглөн ирүүлнэ.
Хүсэлтийг шийдвэрлэх
Тусгай зөвшөөрлийн материалыг бүрдүүлэх явцад утсаар, мэйлээр, биеэр ирж уулзах гэх мэтээр холбогдох мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч болно.
Радио давтамж, хяналт зохицуулалтын алба: Тусгай зөвшөөрөл утас 304258, факс 327720, имэйл: info@crc.gov.mn