Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Монгол Улсад үүрэн холбооны 4G LTE/LTE-A үйлчилгээг...
Монгол Улсад үүрэн холбооны 4G LTE/LTE-A үйлчилгээг нэвтрүүлэх боломжтой боллоо
2016-02-16
Монгол Улсад үүрэн холбооны 4G LTE/LTE-A үйлчилгээг нэвтрүүлэх боломжтой боллоо Монгол Улсад үүрэн холбооны 4G LTE/LTE-A үйлчилгээг нэвтрүүлэх боломжтой боллоо

Тус хорооны 2016 оны ээлжит 1 дүгээр хуралдаанаар Монгол Улсын “Харилцаа холбооны тухай” хуулийн 9.1.3, 9.1.10 дахь хэсэг, тус хорооны дүрмийн 3.2.4, 3.3 зүйл, МТШХХГ-ын Даргын 2015 оны 10 тоот тушаалаар баталсан “Монгол Улсад Дараа үеийн хөдөлгөөнт холбоо (ДҮХХ)-ны системийг нэвтрүүлэхэд баримтлах бодлогын чиглэл” болон тус хорооны 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 68 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсад Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийг нэвтрүүлэх зохицуулалтын чиглэл” зэрэг баримт бичгийн дагуу Монгол Улсад үүрэн холбооны 4G LTE/LTE-A үйлчилгээг эрхлэх хүсэлт ирүүлсэн үйлчилгээ эрхлэгчид болох Мобиком корпораци ХХК, Юнител ХХК, Скайтел ХХК-д тус тус олголоо.

4G LTE технологи нь хэрэглэгчдэд бодит, өндөр хурдтай хөдөлгөөнт өргөн зурвасын интернетийг 4G үйлчилгээ дэмждэг гар утас, таблет болон зөөврийн компьютерээр авах боломжийг бүрдүүлнэ. 4G LTE үйлчилгээ нь одоогийн 3G үйлчилгээнээс хамгийн багадаа 5-7 дахин илүү хурдтай юм

Одоогоор Жи-Мобайл ХХК нь уг үйлчилгээнд ашиглах радио давтамжийн зөвшөөрлийн хүсэлт ирүүлээгүй байгаа бөгөөд хүсэлт ирүүлсэн тохиолдолд шийдвэрлэх боломжтой юм. 

Дараа үеийн хөдөлгөөнт холбооны систем 4G LTE/LTE-A үйлчилгээнд радио давтамж ашиглах зөвшөөрлийг үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдэд олгосон байдал:

Зөвшөөрөл эзэмшигч

Олгосон зурвас

LTE радио давтамжийн зурвас

1

Мобиком корпораци ХХК

1735-1745 / 1830-1840 МГц өргөнтэй 10МГц х 2 зурвас

Band 3

733-743 / 788-798 МГц өргөнтэй 10 МГц х 2 зурвас

Band 28

2

Юнител ХХК

1725-1735 / 1820-1830 МГц өргөнтэй 10 МГц х 2 зурвас

Band 3

723-733 / 778-788 МГц өргөнтэй 10 МГц х 2 зурвас 

Band 28

3

Скайтел ХХК

1760-1770 / 1855-1865 МГц өргөнтэй 10МГц х 2 зурвас

Band 3