Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
2013-03-18
.expandedNode div{ display: block; margin-left:20px; } a:visited { color: } .collapsedNode div{ display:none; } Өргөн нэвтрүүлгийн тухай хууль, холбогдох баримт бичгүүд Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл эзэмшигчид Холбогдох хууль эрхзүйн баримт бичгүүд Өргөн нэвтрүүлэг / Стандарт, зөвлөмж Эзэмшлийн ил тод байдал Хяналт шалгалтын тайлан Тус хороо нь Харилцаа холбооны тухай хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд Өргөн нэвтрүүлгийн талаар төрөөс баримтлах бодлого, бодлогын чиглэл, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих Монгол улсад телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн хөгжлийг дэмжих, Зах зээлийн өрсөлдөөний таатай орчныг бүрдүүлэх, Өргөн нэвтрүүлгийн хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх Нийтийн ашиг сонирхолд нийцсэн, чанартай үйлчилгээгээр олон нийтийг хүртээмжтэй хангахад чиглэсэн харилцааг зохицуулах зорилгоор өргөн нэвтрүүлгийн салбарт зохицуулалт хийж байна. Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтанд юу хамаарах вэ? Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд тусгай зөвшөөрөл олгох Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний тусгай зөвшөөрлийг дараах төрлөөр олгоно: Телевиз, радиогийн газрын дахин дамжуулах сүлжээний үйлчилгээ эрхлэх(цаашид тоон телевизийн газрын сүлжээний үйлчилгээ гэх) Телевиз, радиогийн үйлчилгээ эрхлэх Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх Телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээнд зориулсан радио давтамжийн зурвасын үр ашигтай төлөвлөлт, хуваарилалт, зохицуулалт, давтамж ашиглалтын хяналт, мониторинг Өргөн нэвтрүүлгийн талаар төрөөс баримталж буй бодлогын талаар санал боловсруулах, Өргөн нэвтрүүлгийн талаар төрөөс баримтлах бодлого, бодлогын чиглэл, хууль тогтоомжийн талаар санал боловсруулах Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын хэрэгжилтэнд хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын журам, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага боловсруулж, батлах, үйлчилгээ эрхлэгчдийн хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, нөхцөл шаардлагын хэрэгжилтийг хангуулах Өргөн нэвтрүүлгийн сүлжээний болон үйлчилгээний тоног төхөөрөмжийн техникийн нөхцөл, шаардлагыг тогтоох, Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн техник, тоног төхөөрөмжийн стандарт шаардлага хангуулах, шаардлагатай хэмжилт, үзлэг шалгалт хийх Зохицуулалтын нөхцөл шаардлагын дагуу хөтөлбөрт тавигдах шаардлагын хэрэгжилтэнд байнгын хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах Өргөн нэвтрүүлгийн контентийн зохицуулалт Хууль тогтоомж, зохицуулалтын зорилгын хүрээнд өргөн нэвтрүүлгийн хөтөлбөрт тавигдах шаардлагыг тодорхойлох (1 цагт дамжуулах зар сурталчилгааны хязгаарлалт, монгол бүтээлийн хувь хэмжээ г.м хамгийн багадаа хүлээх үүрэг ) Хөтөлбөрт хяналт, мониторинг хийх- “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-ын дагуу өргөн нэвтрүүлгийн хөтөлбөрт тавигдах шаардлагын хэрэгжилтийн байдалд хяналт тавина. Өргөн нэвтрүүлгийн агуулга-т хяналт тавьж,редакцийн хараат бус байдалд хөндлөнгөөс оролцдоггүй бөгөөд нэвтрүүлгийн агуулга-т хяналт тавих, холбогдох хууль тогтоомжинд (Зар сурталчилгааны тухай хууль, Садар самуунтай тэмцэх тухай хууль гм ) заасан өргөн нэвтрүүлгийн агуулгатай холбоотой заалтуудын хэрэгжилтийг хангуулах, тухайн нэвтрүүлгийн агуулга, контент нь хууль зөрчсөн эсэхэд дүгнэлт гаргаж, хяналт тавих эрх , үүрэг бүхий газар биш юм. Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэхэд шаардлагатай стандарт боловсруулах, эрх бүхий байгууллагаар батлуулах, хэрэгжилтэнд хяналт тавих Тоон телевизийн үндэсний сүлжээгээр дамжуулан өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчийг сонгох шалгуур үзүүлэлт, тавигдах шаардлага, холбогдох журмыг батлан гаргаж, хэрэгжилтэнд хяналт тавих. Өргөн нэвтрүүлгийн  зохицуулалт нь дээрх үндсэн зорилгоос гадна дараах бодлогын зорилтуудыг дэмжин хамгаалахад чиглэгдэнэ: Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, Иргэдийн  үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх,  бодит мэдээлэл авах эрхийг дэмжин, хамгаалах Үндэсний үнэт зүйлийг хэвшүүлэх, эх орон, үндэс угсаа, ололт дэвшлээрээ бахархах, үндэсний ашиг сонирхол, ёс зүй, хууль, төрт ёсны үзлийг дээдлэх үнэт зүйл бүхий нийгмийн сэтгэл зүйг төлөвшүүлэхэд өргөн нэвтрүүлгийн хувь нэмэр, оролцоог нэмэгдүүлэх Үндэсний түүх, хэл, соёл,   өв уламжлал, зан заншлыг  хамгаалан хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд өргөн нэвтрүүлгийн үүрэг оролцоог дэмжин, нэмэгдүүлэх Өргөн нэвтрүүлгийн хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, хариуцлагатай, мэргэшсэн сэтгүүл зүй, сэтгүүлчийн ёс зүйн хэм хэмжээг төлөвшүүлэх Өргөн нэвтрүүлгийг эзэмшлийн хэт төвлөрөлөөс хамгаалах, зах зээлийн өрсөлдөөний таатай орчинг бүрдүүлж, өргөн нэвтрүүлгийн салбарын хөгжлийг дэмжин хөгжүүлэх Өргөн нэвтрүүлгийн үндэсний бүтээл туурвилыг дэмжин хөгжүүлэх Хүүхэд, залуусын боловсрол, хүмүүжлийн чанартай нэвтрүүлэг, хөтөлбөр бүтээж түгээхийг дэмжин хөгжүүлэх Өргөн нэвтрүүлгийн салбарт шинэ техник, технологийн хэрэглээг дэмжин хөгжүүлэх, нэвтрүүлэх Монгол улсад дамжуулж байгаа гадаадын аливаа улсын өргөн нэвтрүүлэг нь үндэсний аюулгүй байдал, Монголын үндэсний эрх ашигт харшлахгүй байлгах Өргөн нэвтрүүлэг нь Монгол улсын хууль тогтоомжийг дагаж мөрддөг байх Өргөн нэвтрүүлгийн хөтөлбөрт хүүхэд хамгаалах чиглэлээр баримтлах зөвлөмж