Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Тендерийн урилга
Тендерийн урилга
2016-01-30
Тендерийн урилга Тендерийн урилга

Огноо : 2016.01.29

Тендер шалгаруулалтын дугаар: ЭЗМЗА2016/04

Харилцаа холбооны зохицуулах хороо нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Компьютер, тоног төхөөрөмж, программ хангамжийн эрхийн сунгалт нийлүүлэх” тухай битүүмжилсэн тендер  ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр  нь 50’000 төгрөгөөр худалдан авна (Голомт банкны 1102626829 тоот данс). Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерийн хамт 1,200,000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.      

Тендерийг 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 10:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 10:30-д нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Харилцаа холбооны зохицуулах хороо

Улаанбаатар-14201 Сүхбаатарын гудамж-13

Бага тойруу 6-р хороо Метро бизнес төв А корпус 5 давхар.

Утас:304257, 304258: Факс:327720.

Вэб хаяг:  www.crc.gov.mn; info@crc.gov.mn

Харилцах албан тушаалтан: Мэргэжилтэн С.Дашбалбар