Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Зөвлөх үйлчилгээний тухай зарлал өргөн зурвасын өндөр...
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал өргөн зурвасын өндөр хурдны интернетийн үйлчилгээний чанарт хяналт тавих төсөл
2016-01-29
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал өргөн зурвасын өндөр хурдны интернетийн үйлчилгээний чанарт хяналт тавих төсөл Зөвлөх үйлчилгээний тухай зарлал өргөн зурвасын өндөр хурдны интернетийн үйлчилгээний чанарт хяналт тавих төсөл
  1. Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ) нь тус хорооны санхүүжилтээр өргөн зурвасын өндөр хурдны интернетийн үйлчилгээнд хяналт тавих, хэмжилт мониторинг хийх ажлыг гүйцэтгэх зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. 
  2. Энэхүү ажлын үндсэн зорилго нь суурин болон хөдөлгөөнт интернетийн үйлчилгээний холбогдох үзүүлэлтүүдийг хэмжиж хэрэглэгчдэд хүрч буй үйлчилгээний чанарыг тодорхойлох, тайлан боловсруулж олон нийтэд мэдээлэх юм.

Шалгарсан зөвлөх нь суурин болон хөдөлгөөнт өндөр хурдны интернетийн үйлчилгээний үзүүлэлтүүдийг хэмжих зориулалтын хяналтын төхөөрөмж болон холбогдох програм хангамжаар хангах, Монгол Улсад болон гадаад улсуудад хэмжилтийн серверүүдийг байршуулж, хэмжилтийг хийж гүйцэтгэх бөгөөд уг хэмжилтийн үр дүн нь үйлчилгээ эрхлэгчдийн чанарын гүйцэтгэлийг илэрхийлнэ.

  1. Сонирхсон этгээд энэхүү үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох баримт бичиг (байгууллагын танилцуулга, ижил төстэй ажлын туршлага, ажиллах хүчний чадавх зэрэг)-ийг бүрдүүлж, ирүүлнэ.
  2. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2016.02.16-ны өдрийн 17:30 цаг хүртэл ажлын өдөр, ажлын цагуудад авч болох бөгөөд мэдүүлгээ 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 16:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү.

 

Хаяг: Харилцаа Холбооны Зохицуулах Хороо

Метро бизнес төв, А-корпус, 5 давхар

Бага тойруу, 6 дугаар хороо

Сүхбаатарын гудамж-13

Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, 14201

Монгол Улс

Зохицуулалтын албаны мэргэжилтэн Б.Алтангэрэл

Утас: 304257, 304258

Веб хаяг: www.crc.gov.mn  Имэйл: regulation@crc.gov.mn, altangerel@crc.gov.mn

 

REQUEST FOR EXPRESSION OF INTEREST BROADBAND PERFORMANCE MEASUREMENT PROJECT

  1. The Communications Regulatory Commission /CRC/ of Mongolia intends to contract with a third party monitoring and measurement company for consultant service to measure the performance of broadband network under our own funding and now invites the eligible consultants to indicate their interest in providing the service.
  2. The main objective of this assignment is to measure both of fixed-line and mobile broadband performance in Mongolia to better understand end users’ quality of our licensed service and then to report it for public awareness. The contractor shall supply the testing device/software designed for fixed-line and mobile broadband as well as do test to the measurement servers at multiple locations inside and outside of Mongolia and then the measurement results will be used as performance of broadband networks.
  3. Interested consultants must provide information indication that they are qualified to perform the services (company introduction/brochures, description of similar assignments, experience in similar conditions, availability of appropriate skill among staff, etc.)
  4. Interested consultants may obtain further information at the address below during office hours from 8.30AM to 5.30PM until February 16, 2016. Expressions of interest must be delivered to address below before 4.00 PM, February 17, 2016.

Address: Communications Regulatory Commission of Mongolia

Metro Business Center, 5th floor room 503

Sukhbaatar street-13, Sukhbaatar District

Ulaanbaatar 14201, Mongolia

Tel: (976-11) 33-30-09, 90-42-57

Fax: (976-11) 32-77-20

Email: regulation@crc.gov.mn, altangerel@crc.gov.mn

Website: http://www.crc.gov.mn