Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / 2016-2017 онд шинээр боловсруулах стандартад санал авч...
2016-2017 онд шинээр боловсруулах стандартад санал авч байна
2016-01-14
2016-2017 онд шинээр боловсруулах стандартад санал авч байна 2016-2017 онд шинээр боловсруулах стандартад санал авч байна

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Монгол Улсын “Харилцаа холбооны тухай” хуулийн “9.1.8. Харилцаа холбооны стандарт боловсруулж, эрх бүхий байгууллагаар батлуулах, хэрэгжилтэд нь хяналт тавих” гэж заасны дагуу жил бүр салбарын стандартыг боловсруулан батлуулдаг.

Харилцаа холбооны салбарын 2016-2017 онд шинээр боловсруулах болон дахин хянаж шинэчлэх, олон улсын дэвшилтэт стандартыг орчуулж үндэсний болгох стандартын саналыг тус салбарын 40 байгууллага, холбооноос албан бичиг, олон нийтээс и-мэйл,  хорооны цахим хуудсаар дамжуулан 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал авсан.

Энэ онд нийт 35 стандарт шинээр болон шинэчлэн боловсруулах санал ирүүлсэн ба тус хорооны ажлын төлөвлөгөөнд 8 стандарт боловсруулахаар тусгагдсан тул та бүхэн доорх стандартуудын саналтай танилцан нэн чухал хэрэгцээ шаардлагатай гэж үзэж буй стандартын нэрийг 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр 25-ны өдрийг хүртэл info@crc.gov.mn хаяг руу ирүүлнэ үү.

2016 онд боловсруулах стандартын санал ирүүлсэн байдал