Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлсэн санал, гомдлыг...
Харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлсэн санал, гомдлыг хүлээн авах, хянах, шийдвэрлэх журмын 2015 оны 4 дүгээр улирлын тайлан
2015-12-17
Харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлсэн санал, гомдлыг хүлээн авах, хянах, шийдвэрлэх журмын 2015 оны 4 дүгээр улирлын тайлан Харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлсэн санал, гомдлыг хүлээн авах, хянах, шийдвэрлэх журмын  2015 оны 4 дүгээр улирлын тайлан

Харилцаа Холбооны Зохицуулах Хороонд иргэн, ААН, байгууллагаас ирүүлсэн өргөдөл гомдлыг "Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль ", “Харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлсэн санал, гомдлыг хүлээн авах, хянах, шийдвэрлэх” журмын тавдугаар зүйлд заасны дагуу хуулийн хугацаанд шийдвэрлэсэн тайланг танилцуулж байна.

Тус хороонд тайлант хугацаанд буюу 2015 оны 01 дүгээр 02-ны өдрөөс 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл нийт 453 гомдол, санал хүсэлт ирсний 445 хүсэлтийг шийдвэрлэсэн ба шийдвэрлэлтийн явц  98,23 % байна. Үлдсэн нийт 8 гомдол буюу 1,7 %   нь тодорхой шатанд судлагдаж байна.

 
Гомдол орж ирсэн төрлүүд Өргөдөл, гомдлын тоо Шийдвэрлэсэн Шийдвэрлээгүй хяналтын хугацаанд байгаа
1 Утсаар орж ирсэн 46 46 0
2 Албан бичгээр

Үйлчилгээний чанар, төлбөр тооцоотой

хамааралтай хэрэглэгчийн гомдол

65 64 1
3 Контент, нэр төрд халдсан гомдол 5 5 0
4 Интерференцтэй холбоотой 79 75 4
5 Засгийн газрын www.11-11.mn төв 258 255 3
  Нийт 453 445 8

Иргэд болон аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг хүлээн авч бүртгэлжүүлэн холбогдох журмын дагуу холбогдох алба, мэргэжилтнүүд, үйлчилгээ эрхлэгч байгууллагуудад шилжүүлэн түргэн шуурхай шийдвэрлүүлэх арга хэмжээг авч ажиллалаа. Хэрэглэгчийн гомдол, саналыг дүгнэж үзэхэд үйлчилгээний чанар, төлбөр тооцоотой хамааралтай, нэр төрд халдсан гомдол тодорхой хувийг, дийлэнх хувийг Засгийн газрын “11-11” төвөөр ирсэн гомдлууд мөн үүрэн холбооны үйлчилгээ эрхэлж буй байгууллагуудын үйл ажиллагаанд харилцан нөлөөлөл үүсэн шалгуулахаар тус хороонд ирүүлсэн байна.

2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр