Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Тусгай зөвшөөрөл түдгэлзүүлсэн тухай
Тусгай зөвшөөрөл түдгэлзүүлсэн тухай
2013-03-28

Тус хорооны 2013 оны 01-09-ний 01/28 дугаартай албан тоот, 2013 оны 01-09-ний 57-07-003-03,57-07-003-01 тоот улсын байцаагчийн албан шаардлагыг биелүүлээгүй шуудангийн илгээлтийн үйлчилгээний стандарт, технологи ажиллагаа болон үйлчлүүлэгчдэд чанаргүй үйлчилгээг хүргэн удаа дараа зөрчил гарган тусгай зөвшөөрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлүүдээр Улаанбаатар хот – АНУ-ын Лос Анжелес хотуудын хооронд улс хоорондын шуудангийн илгээлтийн үйлчилгээг чиглэсэн маршрутаар эрхлэх тусгай зөвшөөрөлтэй Инфотек ХХК, Улаанбаатар хот – АНУ-ын Чикаго хотуудын хооронд улс хоорондын шуудангийн илгээлтийн үйлчилгээг чиглэсэн маршрутаар эрхлэх мөн захиалгат болон нэмэлт үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй Нано Ертөнц ХХК-иудын үйл ажиллагааг ААҮАТЗТХууль”-ийн 13.1-д заасны дагуу 3 сар хүртэл хугацаагаар ХХЗХ-ны 2013 оны 03-р сарын 01-ний өдрийн 10 тоот тогтоолоор түдгэлзүүлэх шийдвэр гаргалаа.

Дээрхи хуулийн этгээдүүдээр хорооны шийдвэр гарахаас өмнө үйлчлүүлсэн үйлчлүүлэгчид Буянт-Ухаа дах DHL ХХК-ийн шуудангийн хяналтын талбай дээр бичиг баримттайгаа очиж үйлчилгээгээ авна уу.