Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Ази, номхон далайн бүсийн бодлого, зохицуулалтын чуулга...
Ази, номхон далайн бүсийн бодлого, зохицуулалтын чуулга уулзалт болов
2015-08-27
Ази, номхон далайн бүсийн бодлого, зохицуулалтын чуулга уулзалт болов Ази, номхон далайн бүсийн бодлого, зохицуулалтын  чуулга уулзалт болов
 
 
 

Ази, номхон далайн цахилгаан холбооны байгууллага /APT-АНДЦХБ/-ын 15 дахь удаагийн “Бодлого, зохицуулалтын чуулга уулзалт-15” (APT Policy and Regulation Forum-15) 2015 оны 8 дугаар сарын 03-06-ны өдрүүдэд Сингапур Улсад зохион байгуулагдав.

Уг АНДЦХБ-ын “Бодлого, зохицуулалтын чуулга уулзалт-15”-д өндөр түвшний төлөөлөл буюу гишүүн 30 гаруй улсын салбарын бодлого боловсруулагчид, мэдээлэл холбооны яам, холбогдох яам, зохицуулах байгууллагын төлөөлөгчид, олон улсын төрөлжсөн байгууллагууд, зөвлөх компани (ITU, UNDP,OECD, GSMA, SITA, Detecon Asia, ICANN г.м), мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид зэрэг нийтдээ 120 гаруй зочид, төлөөлөгчид оролцсон бөгөөд энэхүү чуулга уулзалт нь ОУЦХБ-ын 150 жилийн (ITU-150) ойн жил болж байгаа онцлогтой байсан.  Тус чуулга уулзалтанд Монгол Улсаас МТШХХГ-ын хэлтсийн дарга Г.Чинзориг болон ХХЗХ-ны Зах зээл, үнэ тарифын албаны дарга А.Лувсан-Очир, Хорооны хуралдааны нарийн бичгийн дарга  Т.Наранмандах нар оролцлоо.

Тус чуулга уулзалт нь 2015 онд мэдээлэл, харилцаа холбооны Ази, номхон далайн бүс нутгийн хөгжлийн бодлого, зохицуулалтын дараахь чиглэлээр 12 удаагийн нэгдсэн хуралдаанаар холбогдох баримт бичгүүд болон тайлан, илтгэлүүдийг тус тус авч хэлэлцэж, чуулга уулзалтын тайлан, зөвлөмжийг батлав. Үүнд:

Эхний өдрийн хуралдаан: Нээлтийн болон нэгдсэн 3 хуралдааныг АНДЦХБ-ын Бодлого, зохицуулалтын хуралдааны дарга Нур Сүлина (Малайз улс) даргалан явуулав.

  1. Чуулга уулзалтыг нээж АНДЦХБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, хатагтай Ареван (Тайланд улсын иргэн); ОУЦХБ-ын Ази, номхон далайн бүсийн захирал Иоане Короивуки (Фижи улс); Сингапур улсын Мэдээлэл хөгжлийн газрын гүйцэтгэх захирал Жакюлайн По (Сингапур улс) нар баяр хүргэж үг хэлэв. АНДЦХБ-аас 15 дахь жилдээ зохион байгуулж байгаа Бодлого, зохицуулалтын чуулганы ач холбогдол, оролцогч улс орнуудын тоо улам бүр нэмэгдэж, мэдээлэл харилцаа холбооны бүс нутгийн томоохон үйл явдал болсоныг онцлон тэмдэглэж, чуулга уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ. 
  2. Нэгдсэн хуралдаанаар АНДЦХБ-ын Бруней Улсын сайд нарын хэмжээний 2014 оны уулзалтаар баталсан 2015-2017 үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөний хэрэгжилт, ОУЦХБ-ын Зохицуулагчдын чуулга уулзалтын үр дүнгийн тухай илтгэл, хэлэлцүүлэг (Outcomes of the APT Ministerial Meeting in Brunei and the Implementation of the APT Strategic Plan 2015–2017, Outcomes of the ITU 15th Global Symposium for Regulators GSR-15)-ийн талаар АНДЦХБ, ОУЦХБ-ын төлөөлөгч нар тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэв. Илтгэлүүдэд 2015-2017 оны стратегийн төлөвлөгөөний хэрэгжилт хангалттай, ОУЦХБ-ын  2015 оны Зохицуулагчдын их хурлын гаргасан зөвлөмжүүд болон цаашдын зохицуулалтын хүндрэл бэрхшээлийн талаар танилцуулсан болно.
  3. АНДЦХБ-ын дэд бүсийн төлөөлөл тухайлбал, Япон улс, БНСУ, Зүүн өмнөд болон Өмнөд Азийн дэд бүсийн бодлого, зохицуулалтын өнөөгийн байдал, туршлага ба цаашдын зорилтын талаар илтгэлийг танилцуулав.
  4. Хөдөлгөөнт холбооны шинэ технологи ба үйлчилгээ: Бодлого боловсруулагч, зохицуулах байгууллагын үүрэг, учирч буй бэрхшээлүүд, амьдралын чанарыг дээшлүүлэх хэрэгсэл болгох нь (New mobile technology and service: enabler for better life and challenges for policy maker and regulator) сэдэвт хуралдаанаар Пакистан улс, Google (Singapore), Facebook (South East Asia), SingTel компаниуд илтгэл тавьж, хөдөлгөөнт холбооны шинэ технологийн ололтыг нэвтрүүлэх бодлого, зохицуулалтын туршлага, нийгмийн сүлжээний гүйцэтгэж буй үүрэг, ололт, бэрхшээлийн талаар хэлэлцүүлсэн болно.   

2 дахь өдрийн хуралдаан: Нэгдсэн 4 хуралдааныг Малайз улс, БНСУ, Сингапур, Бангладеш улсын төлөөлөгч нар тус тус даргалан удирдав.

  1. Ухаалаг тоон эдийн засгийн орчинг бүрдүүлэхэд бодлого, зохицуулагч нарын шинэ чиг, үүрэг (Roles of Policy Makers and Regulators to build a Smart Digital Economy) сэдэвт 2 удаагийн нэгдсэн хуралдаанд Пакистан улс, БНСВУ, OECD байгууллага, БНСУ, Лаос улс, Тайланд улс, Сингапур улсын төлөөлөгчид илтгэл тавилаа. Илтгэгч нар өөрийн улс орнуудын мэдээлэл харилцаа холбооны хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагууд, тухайлбал, сүлжээ ба дэд бүтэц байгуулах, ашиглах болон үйлчилгээ ба хэрэглээг нэврүүлэхэд бодлого боловсруулагч, зохицуулагч нарт учирч буй бэрхшээл, шинэ зохицуулалтын арга механизмын талаар туршлагаасаа хуваалцаж байлаа.
  2. Шинэ мэдээлэл, харилцаа холбооны технологийг хөгжүүлэх, дэмжих стратегийн бодлого, зохицуулалтын санаачлагууд  (Strategic initiatives for new ICT technologies) сэдвээр 2 хуралдаан болов. Хуралдаанд Индонез улс, БНСУ, БНЭУ, Сингапур, Малайз улс, БНХАУ-ын тусгай бүс Хонг Конгийн бодлого, зохицуулалтын байгууллагын төлөөлөгч нар илтгэл тавилаа.

3 дахь өдөр буюу хаалтын хуралдаан: Нэгдсэн 4 хуралдааныг Монгол улсын МТШХХГ-ын хэлтсийн дарга Г.Чинзориг, Балба улс, АНДЦХБ-ын төсөл хөгжлийн захирал Парк нар даргалан удирдав.

  1. Дараа үеийн үйлчилгээ ба үүрэн холбооны 5 дугаар үеийн технологи, үйлчилгээний бодлого, зохицуулалтын асуудлууд (Policy and Regulatory Issues  on  5G and Next Generation Services) сэдэвт хуралдаанд Япон улс, “GSMA” байгууллага, “Detecon” зөвлөх компани өөрсдийн үүрэн холбооны 5 дахь үеийг нэвтрүүлэх талаар хийсэн судалгааны үр дүн ба туршлага, давтамж төлөвлөлт, зохицуулалтын арга хэмжээний талаар санал, зөвлөмжийг танилцуулж, сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлсэн.
  2. Нийгмийн шилжилт ба технологийн асуудлууд ба бодлого, зохицуулалтын хандлагууд (Social Transformation and Technology) хуралдаанд Бангладеш, Монгол улс, UN Global Pulse байгууллагын төлөөлөл тус тус илтгэл тавьсан болно. Илтгэлүүдэд мэдээлэл харилцаа холбооны нийгэм, эдийн засагт ялангуяа иргэдийн ахуй амьдралд үзүүлэх шууд болон шууд бус нөлөөлөл, техник технологийн ололтыг ашиглан төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх талаар туршлагаа хуваалцав.
  3. Нэгдсэн хэлэлцүүлэгт АНДЦХБ-ын гишүүн орнуудын Мэдээлэл, холбооны сайд нарын хэмжээний уулзалтын бэлтгэл арга хэмжээний төслүүд, ажлын хэсгийн тайланг хэлэлцэн (Preparations for the APT Ministerial Meeting, Brunei, September 2014) батлав.
  4. Чуулга уулзалтыг хааж, АНДЦХБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ареван (Тайланд улс); Сингапур улсын Мэдээлэл хөгжлийн газрын гүйцэтгэх Жакюлайн Пох захирал По (Сингапур улс) нар үг хэлж, чуулга уулзалт бүс нутгийн улс орнуудын хэмжээнд үр дүнтэй болсныг онцлон тэмдэглэв.
  5. АНДЦХБ-аас 2016 онд зохион байгуулах  16 дахь удаагийн “Бодлого, зохицуулалтын чуулга уулзалт-16” чуулга уулзалтыг Япон улсад зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Тус чуулга уулзалтын үеэр ХХЗХ-ны төлөөлөгчид АНДЦХБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ареван; АНДЦХБ-ын төсөл хөгжлийн асуудал эрхэлсэн захирал Парк (БНСУ-ын иргэн); ОУЦХБ-ын Ази, номхон далайн бүсийн захирал Иоане Короивуки; Сингапур улсын Мэдээлэл хөгжлийн газрын гүйцэтгэх захирал Жакюлайн По болон БНСУ, Япон, БНХАУ-ын мэдээлэл, харилцаа холбооны яамны төлөөлөгч нар, OECD, ICANN, Detecon Consulting олон улсын байгууллагын төлөөлөгч нартай хоёр талын уулзалт хийж, Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороотой цаашид хамтран ажиллах боломж, харилцан дэмжлэг үзүүлэх талаар саналаа солилцсон болно. Түүнчлэн чуулга уулзалтанд өндөр  ач холбогдол өгч төлөөлөгчдөө оролцуулсан ХХЗХ-ны удирдлагад АНДЦХБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ареван; АНДЦХБ-ын төсөл хөгжлийн асуудал эрхэлсэн захирал Парк, зохион байгуулагч орон-Сингапур улсын зохицуулах байгууллага болох-Мэдээлэл хөгжлийн газрын (IDA) удирдлага нар талархлаа илэрхийлж, Монгол улсын хөгжил дэвшил болон ХХЗХ-ны үйл ажиллагаа, хоёр талын хамтын ажиллагаанд амжилт хүслээ.

Тус чуулга уулзалтын үеэр тавигдсан илтгэлүүд татаж авах