Ажлын байр: Радио холбоо техник, технологийн судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтэн
Тавигдах ерөнхий шаардлага:
- Радио холбооны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан ажлын туршлагатай
- Асуудал боловсруулах чадвартай, нийтийн зорилгод тууштай бусдыг дэмжсэн харилцаа тогтоох чадвартай байх
- Илтгэл, танилцуулгын материалыг олон улсын жишгийн дагуу боловсруулах чадварыг эзэмшсэн байх
- Англи хэлний бичгийн болон ярианы чадвартай
- Компьютерийн хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай
- Харилцааны өндөр соёл, хувийн зохион байгуулалт сайтай
- Идэвхи санаачилгатай, шинийг эрэлхийлдэг
- Багаар ажиллах чадвартай
Ажлын байрны үндсэн зорилт:
- Олон улсад шинээр нэвтэрч буй радио техник, технологуудыг судлан холбогдох давтамж, техник төхөөрөмжийн санал, зөвлөмжүүдийг боловсруулах
- Үндэсний радио давтамжийн төлөвлөлт хийхэд шаардагдах зохицуулалтын баримт бичиг болон холбогдох материалыг боловсруулах
- Радио давтамжийн харилцан нөлөөлөлийг арилгах, бууруулах ажлыг зохион байгуулах, холбогдох дүрэм журмыг боловсруулах
- Салбарын хууль эрх зүй болон эдийн засгийн зохих мэдлэгтэй
Бүрдүүлэх материал:
- Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/
- Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатиар баталгаажуулсан/
- Хоёр хувь зураг
- Гурван үеийн намтар
- Ажилд орохыг хүссэн өргөдөл
- Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатиар баталгаажуулсан/
Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчийг шалгалтад урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.
Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2013 оны 02 сарын 01 өдөр
Материал хүлээн авах хаяг: Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба
Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,
Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар
Харилцаа холбооны зохицуулах хороо
Утас: | 304 257 |
Факс: | 327 720 |
Цахим хаяг: | www.crc.gov.mn |