Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Ази номхон далайн цахилгаан холбооны байгууллагуудын ээлжит...
Ази номхон далайн цахилгаан холбооны байгууллагуудын ээлжит хурал боллоо
2015-08-05
Ази номхон далайн цахилгаан холбооны байгууллагуудын ээлжит хурал боллоо Ази номхон далайн цахилгаан холбооны байгууллагуудын ээлжит хурал боллоо
 

Дэлхийн радио холбооны их хуралд (WRC15) бэлтгэх Ази номхон далайн цахилгаан холбооны байгууллагуудын ээлжит хурал 2015 оны 7 дугаар сарын 27-ноос 8 дугаар сарын 01-нд БНСУ-ын Сөүл хотноо хуралдлаа. Энэхүү хуралд ХХЗХ-ны Радио давтамж зохицуулалт хяналтын албаны дарга З.Амгалан, Зохицуулалтын албаны дарга Д.Гантулга нар оролцлоо.

Олон улсын цахилгаан холбооны байгууллага нь (ITU) Дэлхийн радио холбооны их хурлыг 4 жилд нэг удаа зохион байгуулдаг бөгөөд энэхүү хурлаар ирэх 4 жилд дагаж мөрдөх Радио холбооны олон улсын дүрэм, зохицуулалт, шийдвэрүүдийг баталдаг болно. Дэлхийн радио холбооны ээлжит их хурал нь 2015 оны 11 дүгээр сарын 01-нээс 27-ны хооронд Швейцар улсын Женев хотноо зохион байгуулагдана.

Дэлхийн радио холбооны их хуралд (WRC15) доорх 6 ажлын хэсэг зохион байгуулагдаж нийт 35 асуудлыг хэлэлцэнэ.

Жич: Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хүснэгтэнд буй ажлын хэсгийн линк (WP1-6) дээр дарж авна уу.

Ажлын хэсэг

Үйлчигээний төрөл

WRC15 хэлэлцэх асуудал

Ажлын хэсгийн ахлах

WP1

Бүлэг 1:
Хөдөлгөөнт ба Сонирхогч

1.1, 1.2,1.3, 1.4

Dr. Kyung-Mee Kim 
(Rep. of Korea)

WP2

Бүлэг 2:
Шинжлэх ухаан

1.11, 1.12, 1.13, 1.14

Ms. Zhu Keer 
(People's Republic of China)

WP3

Бүлэг 3:
Агаарын, Далайн, Радио локаци

1.5, 1.15, 1.16, 1.17, 1.18

Mr. Neil Meaney 
(Australia)

WP4

Бүлэг 4:
Хиймэл дагуул

1.6, 1.7, 1.8, 1.9.1, 1.9.2, 1.10

Mr. Gao Xiaoyang 
(People's Republic of China)

WP5

Бүлэг 5:
Хиймэл дагуулын зохицуулалт

7, 9.1.1, 9.1.2, 9.1.3, 9.1.5, 9.1.8, 9.3

Mr. Muneo Abe 
(Japan)

WP6

Бүлэг 6:
Ерөнхий асуудлууд

2, 4, 8, 9.1.4, 9.1.6, 9.1.7, 10

Mr. Taghi Shafiee 
(Islamic Republic of Iran)

Энэ удаагийн Радио холбооны их хурал нь (WRC-15) Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд (IMT) радио давтамжийн зурвас нэмж хуваарилах, хиймэл дагуул хөөргөхөд холбогдох зохицуулалтын асуудлуудыг өөрчлөх асуудлууд хэлэлцэж байгаа нь олон улсын анхаарлаа хандуулах голлох сэдвүүд болж байна.

  • Ажлын хэсэг 1-ийн хэлэлцэх асуудал 1.1-ээр дараах радио давтамжийн зурвасыг Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд тодорхойлсон болно. Үүнд: 1 427-1 452 МГц, 1 492-1 518 МГц, 470-694/698 МГц, 1 350-1 400 МГц, 1 518-1 525 МГц, 1 695-1 710 МГц, 2 700-2 900 МГц, 3 400-3 600 МГц, 3 600-3 700 МГц, 3 700-3 800 МГц, 3 800-4 200 МГц, 4 500-4 800 МГц, 5 350-5 470 МГц, 5 725-5 850 МГц, 5 925-6 425 МГц, 1 452-1 492 МГц, 3 300-3 400 МГц, 4 400-4 500 МГц, 4 800-4 990 МГц.

Ази номхон далайн цахилгаан байгууллагын (АНДЦХБ) гишүүн орнуудын нэгдсэн санал нь дээрх радио давтамжийн зурвасуудаас зөвхөн 1 427-1 452 МГц, 1 492-1 518 МГц-ийн зурвасыг Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд (IMT) дэмжсэн байр суурьтай байна. Европын орнууд буюу Дэлхийн радио холбооны 1-р бүсийн орнууд 1 427-1 452 МГц, 3400-3800 МГц-ийн радио давтамжийн зурвасыг Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд дэмжиж байна.

АНДЦХБ-ийн гишүүн орнууд WRC-12-ийн 233 дугааар шийдвэрийн дагуу (Res 233) Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд (IMT) нэмэлт радио давтамжийн зурвасыг үндсэн давтамжаар болон тэмдэглэлээр (footnote) дэвшүүлэх зарчмийг баримтална. АНДЦХБ-ын гишүүн орнуудын үзэж байгаагаар ОУЦХБ-ын судалгаа нь дараах зүйлсийг мөрдлөг болгох ёстой:

  • Res 233 (WRC-12)-ийн шийдвэрийг дагаж радио давтамжийн үр ашигтай хэрэглээг дэмжих,
  • Радио давтамжийн зурвасын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн олон улсын роумингийн хэрэгцээ, Олон улсын хөдөлгөөнт холбооны хөгжлийн ирээдүй, эдийн засгийн цар хүрээнд нийцүүлэх,
  • Эдгээр нэмж тодорхойлсон радио давтамжийн зурвасуудыг технологийн болон хөгжлийн урт хугацааны хэрэгцээ шаардлага, зах зээл дэх хэрэглэгчдийн хэрэгцээ болоод бусад газрын хөдөлгөөнт холбоо, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний урт хугацааны шаардлагад нийцүүлэх.
  • Ажлын хэсэг 1, хэлэлцэх асуудал 1.2-т тодорхойлогдсон 694-790 МГц радио давтамжийн зурвасыг 1-р бүсэд Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд тодорхойлох, радио давтамж болон техникийн зохицуулалт хийх (Footnote 5.312A)
  • Радио давтамжийн 700 МГц-ийн зурваст өргөн уудам газар нутагтай хүн ам сийрэг суурьшилтай улсуудад зардал багатайгаар IMT үйлчилгээг хүргэх боломжийг олгоно.
  • Хөдөлгөөнт холбооны үйлчилгээ болон бусад үндсэн үйлчилгээнүүдийн хоорондын зохицуулалтыг зурвасын оноолт болон хамгаалалтын зурвасаар зохицуулна. (Үүнд: өргөн нэврүүлгийн үйлчилгээ, болон агаарын навигацын үйлчилгээнүүдийг давхар судлах)
  • Дээрх асуудлуудыг АНДЦХБ-ын гишүүн орнууд авч хэлэлцэн 3-р бүсийн орнууд нь аль хэдийн 700 МГц зурвасыг IMT-д тодорхойлон дэмжсэн бөгөөд энэхүү хэлэлцэх асуудал нь 1-р бүсийн орнуудад шууд хамааралтай тул энэ асуудалд ямар нэгэн байр суурь илэрхийлэхгүй гэж санал нэгдсэн болно.
  • Харин радио давтамжийн 1-р бүсийн орнуудын хувьд (CEPT) Дараа үеийн хөдөлгөөнт холбооны үйлчилгээний доод зурвас нь 694 МГц-ээр хязгаарлагдах ба аливаа харилцан нөлөөллийн асуудал зөвхөн GE06 гэрээнд тодорхойлогдсон зохицуулалтаар хязгаарлагдах ба аливаа нэмэлт зохицуулалт, саналыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байр суурьтай байна.
  • Мөн радио давтамжийн 703-733 МГц зурваст ажиллаж буй үүрэн холбооны хэрэглэгчийн терминал нь өргөн нэвтрүүлгийн 686-694 МГц зурваст -42дБм хажуугийн цацаргалттай байх зөвлөмж буюу стандартыг шинээр батлуулах саналтай байна.
  • Радио давтамжийн 1-р бүсийн орнууд нь ITU-R M.1036 зөвлөмжид 703-733/758-788 МГц гэсэн нэмэлт хуваарилалтыг оруулж батлуулах урьдчилсан саналтай байна.
  • Ажлын хэсэг 5 нь хэлэлцэх асуудал 7, 9.1.1, 91.2, 9.1.3,9.1.5, 1.9.2, 10 дугаар асуултуудыг хэлэлцэнэ..
  • Хэлэлцэх асуудал 7: Хиймэл дагуулыг бүртгүүлэх үйл ажиллагаа Res 86-д өөрчлөлт оруулах асуудал; Publication, coordination, notification recording хийх үйл ажиллагааны дагуу сансрын хиймэл дагуулын давтамжийг хиймэл дагуулын сүлжээнд Res 86 (Rev.WRC-07)-аар бүх талаас нь харьцуулж, эдийн засгийн хувьд үр ашигтай давтамжуудыг холбогдох сансарын тойрог замд (үүнд нам орбитийн хиймэл дагуул орно) хуваарилах болно.

Одоогийн бодит байдалд маш түвэгтэй байдлууд зарим улс орнуудын хувьд (тухайлбал хөгжиж буй улс орнуудын хувьд) сансрын тойрог зам болон радио давтамжийн нөөцөөс хүртэхэд хүндрэл учирсаар байна.Эдгээр хүндрэлүүдийг ОУЦХБ-ын удирдах зөвлөлд CPM-11/2-оор тайлагнсан бөгөөд хэлэлцэх асуудал 7-д шийдвэрлэхээр оруулсан.

Зарим улс орнуудын дэвшүүлж байгаагаар АНДЦХБ-ын гишүүн орон бүхэн огторгуйн тойрог зам болон радио давтамжийн нөөцийг сансрын холбооны үйлчилгээнд ашиглахтай холбоотой зохицуулалтын журмуудыг дахин сайжруулах үүднээс Дэлхийн радиогийн дүрмийн 9,11,13,14,15-р зүйлүүд дээрх сансарын холбооны үйл ажиллагаатай холбоотой дүрэм журмууд, процетурыг шинээр эргэн харж Дэлхийн радио холбооны дүрмийг нарийвчлан сайжруулахыг санал болгосон.

Монгол улсын байр суурь: Монгол улс нь Ажлын хэсэг 5-ын хэлэлцэх асуудал 7 (Хиймэл дагуулын радио давтамжийн бүртгэл), хэлэлцэх асуудал 9.1.2 (хиймэл дагуулын сүлжээний төлөвлөлт, зохицуулалтын арк)-ийн талаар өөрийн орны байр суурийг бэлдэж оруулсан.

Монгол улсын байр суурь нь одоо байгаа хиймэл дагуулын төлөлвлөлт хийхэд API (Advance Publication Information) хийдэг процедурыг хэвээр хадгалах, улмаар хиймэл дагуулын сүлжээний тооцоолол хийх, нөхцөл, аргачлалд өөрчлөлт оруулахгүй байх саналтай байсан.

АНДЦХБ-ын урьдчилсан албан ёсны саналд эдгээр саналууд нь тусгагдсан бөгөөд олонхи орон дээрх саналтай ижил байр суурьтай байсан тул одоогийн мөрдөгдөж байгаа зохицуулалт, процедурт өөрчлөлт хийхгүй байр суурийг хадгалсан.

  • Ажлын хэсэг 6, хэлэлцэх асуудал 10-ийн хүрээнд дараагийн Дэлхийн радио холбооны их хуралд (WRC-19) хэлэлцэх тулгамдсан асуудалд АНДЦХБ-ын зүгээс Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд (IMT-2020) дараах радио давтамжийн зурвасыг дэвшүүлж ОУЦХБ-ын ажлын хэсгээр судлуулах саналыг дэвшүүллээ. Үүнд:
Эхлэх (ГГц) Дуусах (ГГц) Зурвас (ГГц)
25.25 25.5 0.25
31.8 33.4 1.6
39 47 8
47.2 50.2 3
50.4 52.6 2.2
66 76 10
81 86 5