Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
2015-07-06
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал Зөвлөх үйлчилгээний тухай зарлал

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо нь Харилцаа холбооны тухай хуулийг хэрэгжүүлэх, үүрэн холбооны дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Энэхүү зөвлөх үйлчилгээний зорилго нь Монгол Улсад дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэхэд шаардагдах дугаартайгаа шилжих үйлчилгээний төвийн үйл ажиллагааг хариуцан ажиллах гүйцэтгэгчтэй ажиллахад Харилцаа холбооны зохицуулах хороонд хууль, эрх зүйн чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхөд оршино.

Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох доорх мэдээллийг ирүүлнэ. Үүнд:

  • Зөвлөх үйлчилгээнд оролцох хүсэлт
  • Хууль, эрх зүйн чиглэлээр мэргэжил эзэмшсэн, мэргэжлийн өндөр ур чадвартай эсэхийг нотлохтой холбоотой дэлгэрэнгүй тайлбар, танилцуулга
  • Ижил төрлийн ажлын туршлагын талаарх мэдээлэл, судалгаа

Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

Ирүүлсэн мэдүүлэгт үндэслэн саналын урилга болон ажлын даалгаврыг хүргүүлэх зөвлөхийн хураангуй жагсаалтыг гаргаж тус хорооны цахим хуудсаар зарлана.

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 09:00 цагаас 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 17:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2015 оны 07 дугаар сарын 16-ны 12.00 цагийн дотор ирүүлнэ үү.

Хаяг: Харилцаа холбооны зохицуулах хороо
          Улаанбаатар хот 14201, Сүхбаатар дүүрэг,

          Сүхбаатарын гудамж-13

          Бага тойруу, 6 дугаар хороо

          Метро бизнес төв, А-корпус, 5 давхар,

          Зохицуулалтын алба

          Утас: 304257, 304258, 18001858

          Вэб хаяг: www.crc.gov.mn