ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЕНДЕРИЙН САНАЛЫН УРИЛГА
2015.07.02
СТАНДАРТ БОЛОВСРУУЛАХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ
№ ХХЗХ-ЗА/CT/04/2015
Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Мэдээлэл харилцаа холбооны чиглэлээр стандарт боловсруулах, гарын авлага орчуулах” ажлыг хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээний тендерт мэдүүлгээ ирүүлсэн зөвлөхүүдийн чадавхийг магадлаж хураангуй жагсаалт үүсгэсэн болно. Хураангуй жагсаалтанд орсон зөвлөхүүдийг зөвлөх үйлчилгээ гүйцэтгэх тухай саналаа ирүүлэхийг урьж байна.
1. Зөвлөх үйлчилгээний саналын урилгыг хураангуй жагсаалтанд орсон дараах зөвлөхүүдэд хүргүүлж байна:
1. С.ДАШНЯМ, Н.ЦЭВЭЭНДАРЬ, Д.АЛТАНТУЯА
2. С.ЭНХБОЛД
3. Ж.ӨЛЗИЙБАЯР
4. Б.ЭРДЭНЭБАЯР
2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулинд нийцүүлэн энэхүү зөвлөх үйлчилгээний тендерийн баримт бичигт тодорхойлсон журам болон Чадварын үнэлгээний аргад үндэслэн зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгоно.
3. Тендерийн баримт бичиг нь дараах бүрдэл хэсгүүдтэй байна. Үүнд:
Бүлэг 1 - Урилга
Бүлэг 2 - Зөвлөхийн санал бэлтгэх зааварчилгаа (Тендерийн өгөгдлийн
хүснэгтийн хамт)
Бүлэг 3 - Техникийн санал - жишиг маягт
Бүлэг 4 - Санхүүгийн санал - жишиг маягт
Бүлэг 5 - Гэрээний жишиг маягт
Бүлэг 6 - Ажлын даалгавар
- Тендерийг 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 10.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү.
- Тендерийг 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 10.30 цагаас дор дурдсан байршилд нээнэ.
Хаяг: Харилцаа Холбооны Зохицуулах Хороо Метро бизнес төв, А-корпус, 5 давхар Зохицуулалтын алба Бага тойруу, 6 дугаар хороо Сүхбаатарын гудамж-13 Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, 14201, Монгол Улс |
Холбоо барих утас: 304257, 304258 Холбоо барих ажилтан: Мэргэжилтэн О.Туяажаргал |