Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Дараахь ажлын байранд ажилтан шалгаруулж авна
Дараахь ажлын байранд ажилтан шалгаруулж авна
2015-07-02

МОНГОЛ УЛСЫН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО

Дараахь ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

 

Ажлын байр: ЖОЛООЧ

Тавигдах шаардлага

  • Бүрэн дунд болон түүнээс дээш зэрэгтэй
  • Монгол Улсын Замын  хөдөлгөөний дүрмийг сайн мэддэг байх, холбогдох хууль, дүрэм, журам, заавар, гэрээ, хэлцлийн талаар тэр дундаа хөдөлмөрийн эрх зүйн харилцааны талаар зохих мэдлэгтэй байх
  • Автомашин механикийн болон онолын, агрегатын тодорхой хэмжээний мэдлэг ба туршлагатай байх, техникийн анхан шатны засвар үйлчилгээг хийж чаддаг байх
  • Ажлын явц, үр дүнг удирдлагад байнга эргэж мэдээлдэг байх
  • Хувийн ашиг сонирхлыг хөөдөггүй байх, байгууллага гэсэн өөриймсөг сэтгэлтэй байх
  • Багаар болон ачаалалтай ажиллах чадвартай байх
  • Нууцыг хадгалж чадах, итгэл хүлээлгэж болох, үнэнч шударга байх
  • Харилцааны өндөр соёлтой байх
  • Хувийн соёл өндөртэй байх
  • Хувийн зохион байгуулалт сайтай байх
  • Цэвэрч, нямбай, хариуцлагатай
  • Ажлын ачаалал даах, хурдан шаламгай

Ажлын байрны үндсэн зорилт

  • Байгууллагын захиргаа, аж ахуйн хэрэгцээнд автомашинаар саадгүй үйлчилж хорооны үйл ажиллагааг хэвийн явагдахад дэмжлэг үзүүлэх, хариуцсан автомашины бүрэн бүтэн байдлыг хариуцаж, найдвартай ажиллагааг хангах

Бүрдүүлэх материал

  • Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар /нотариатиар баталгаажуулсан/
  • Хоёр хувь зураг
  • Гурван үеийн намтар
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатиар баталгаажуулсан/
  • Жолооны үнэмлэхнйи хуулбар /нотариатиар баталгаажуулсан

Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчийг шалгалтад урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2015 оны 07 дугаар сарын 09-ны өдөр

Материал хүлээн авах хаяг: Харилцаа Холбооны Зохицуулах Хороо

Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба

Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,

Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар

Утас:                                        304 257, 304 258

Факс:                                         327 720

Цахим хаяг:                            www.crc.gov.mn