Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Шуудангийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын үйлчилгээний чанар болон...
Шуудангийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын үйлчилгээний чанар болон солилцооны мэдээллийг олон нийтэд нээлттэйгээр мэдээлж эхэллээ
2015-07-02

Харилцаа холбооны зохицуулах хорооноос шуудангийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд мэдээллийн технологийг нэвтрүүлэх зорилгоор “Шуудангийн бүртгэл, хяналт, лавлагааны нэгдсэн систем” програм хангамжийг хэрэглээнд нэвтрүүлээд байгаатай холбоотойгоор шуудангийн үйлчилгээ эрхлэгчдийн үйлчилгээний чанар болон солилцооны өдөр тутмын мэдээллийг хорооны цахим хуудсаар дамжуулан олон нийтэд байнга мэдээлж эхэллээ.

Энэхүү мэдээллийн гол зорилго нь шуудангийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын дунд үйлчилгээний чанар дээр суурилсан өрсөлдөөнийг бий болгох бөгөөд ингэснээр шуудангаар үйлчлүүлэгчдэд хүрэх үйлчилгээний чанарт эерэг нөлөө үзүүлэх юм.

Та бүхэн доорх линкээр орж мэдээлэлтэй танилцана уу.

Шуудангийн үйлчилгээний солилцооны мэдээлэл

Шуудангийн үйлчилгээний чанарын мэдээлэл