Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Сонгон шалгаруулалтын урилга
Сонгон шалгаруулалтын урилга
2015-06-22
Сонгон шалгаруулалтын урилга Сонгон шалгаруулалтын урилга

Огноо: 2015.06.22

Сонгон шалгаруулалтын дугаар: ХТРС/2015

Сонгон шалгаруулалтын нэр: Улаанбаатар хотод тоон радио нэвтрүүлгийн  (DAB+) олон сувгийг дамжуулан хүргэх үйлчилгээ эрхлэх,  радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт.

Харилцаа холбооны зохицуулах хороо нь дор дурдсан нөхцөлтэйгөөр тусгай зөвшөөрөл эзэмшигчийг сонгох шалгаруулалтад оролцохыг урьж байна.                                    

 

Үйлчилгээний төрөл

Олгох эрхийн тоо

1

Улаанбаатар хотод тоон радио нэвтрүүлгийн (DAB+) олон сувгийг дамжуулан хүргэх үйлчилгээ эрхлэх, радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт.

1

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн этгээд сонгон шалгаруулалтын баримт бичгийг эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 50,000 төгрөгөөр худалдан авах ба үнийг Голомт Банкны 1102626829 тоот дансанд шилжүүлнэ.

Сонгон шалгаруулалтыг 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл зарлаж байна. Сонгон шалгаруулалтад ирүүлэх төслийг 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 14 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлнэ.

Сонгон шалгаруулалтад оролцогч этгээд зөвхөн нэг сонгон шалгаруулалтын төслийг ирүүлнэ.  

Сонирхсон этгээд сонгон шалгаруулалттай холбоотой бусад мэдээллийг мөн доорх хаягаар авч болно.

Хаяг:                Харилцаа Холбооны Зохицуулах Хороо

                       Метро бизнес төв, 5-р давхар, Д.Сүхбаатарын гудамж -13

                        Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот 14201, Монгол Улс.

Утас:                    304258, 304257 Факс: 327720

Холбоо барих:      Радио давтамж зохицуулалт, хяналтын алба

Веб хуудас:         www.crc.gov.mn

Цахим шуудан:    info@crc.gov.mn