2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар Харилцаа Холбооны Зохицуулах Хороонд иргэн, ААН, байгууллагаас ирүүлсэн өргөдөл гомдлыг "Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль ", Харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлсэн санал, гомдлыг хүлээн авах, хянах, шийдвэрлэх журмын тавдугаар зүйлд заасны дагуу иргэд, аж ахуйн нэгжээс ирүүлсэн өргөдөл, гомдол маргааныг хуулийн хугацаанд шийдвэрлэн тайланг танилцуулж байна. Тус хороонд нийт 258 гомдол, санал хүсэлт ирсэний 246 хүсэлтийг шийдвэрлэсэн ба шийдвэрлэлтийн явц 95,3 % байна.
№ |
Гомдол орж ирсэн төрлүүд |
Өргөдөл, гомдлын тоо |
Шийдвэрлэсэн |
Шийдвэрлээгүй хяналтын хугацаанд байгаа |
|
1 |
Утсаар орж ирсэн |
9 |
9 |
||
2 |
Албан бичгээр |
Үйлчилгээний чанар, төлбөр тооцоотой хамааралтай хэрэглэгчийн гомдол |
36 |
34 |
2 |
3 |
Контент, нэр төрд халдсан гомдол |
4 |
4 |
0 |
|
4 |
Интерференцтэй холбоотой |
51 |
43 |
8 |
|
5 |
Засгийн газрын www.11-11.mn төв |
158 |
156 |
2 |
|
|
Нийт |
258 |
246 |
12 |
Иргэд болон аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг хүлээн авч бүртгэлжүүлэн холбогдох журмын дагуу холбогдох алба, мэргэжилтнүүд, үйлчилгээ эрхлэгч байгууллагуудад шилжүүлэн түргэн шуурхай шийдвэрлүүлэх арга хэмжээ авч ажиллалаа. Хэрэглэгчийн гомдол, саналыг дүгнэж үзэхэд үйлчилгээний чанар, төлбөр тооцоотой хамааралтай, нэр төрд халдсан гомдол тодорхой хувийг, дийлэнхи хувийг үүрэн холбооны үйлчилгээ эрхэлж буй байгууллагуудын үйл ажиллагаанд харилцан нөлөөлөл үүсэн шалгуулахаар тус хороонд ирүүлсэн байна. /2015 оны 06 дугаар сарын 08 өдөр/