Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Зөвлөхийн тендерийн саналын урилга
Зөвлөхийн тендерийн саналын урилга
2015-05-13
Зөвлөхийн тендерийн саналын урилга Зөвлөхийн тендерийн саналын урилга

2015.05.11

Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Цахим Харилцаа холбооны зохицуулах хороо буюу E-CRC төсөл” ажлыг хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээний тендерт мэдүүлгээ ирүүлсэн зөвлөхүүдийн чадавхийг магадлаж хураангуй жагсаалт үүсгэсэн болно. Хураангуй жагсаалтанд орсон зөвлөхүүдийг зөвлөх үйлчилгээ гүйцэтгэх тухай санал ирүүлэхийг урьж байна.

1. Зөвлөх үйлчилгээний тендерийн урилгыг хураангуй жагсаалтанд орсон дараах зөвлөхүүдэд хүргүүлж байна:

  1.  Инносолюшн ХХК
  2.  Аствишн ХХК
  3.  Ай Ти Зон ХХК

2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах  тухай хуулинд нийцүүлэн энэхүү зөвлөх үйлчилгээний тендерийн баримт бичигт тодорхойлсон журам болон  Хосолмол үнэлгээний аргад үндэслэн зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгоно.

3. Тендерийн баримт бичиг нь дараах бүрдэл хэсгүүдтэй байна. Үүнд:

Бүлэг 1 - Урилга

Бүлэг 2 - Зөвлөхийн санал бэлтгэх зааварчилгаа (Тендерийн өгөгдлийн хүснэгтийн хамт)

Бүлэг 3 - Техникийн санал - жишиг маягт

Бүлэг 4 - Санхүүгийн санал - жишиг маягт

Бүлэг 5 - Гэрээний жишиг маягт

Бүлэг 6 - Ажлын даалгавар

  1. Тендерийг 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 10.00  цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү.
  2. Тендерийг 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 10.30 цагаас дор дурдсан байршилд нээнэ.

Хаяг: 

Харилцаа Холбооны Зохицуулах Хороо
Метро бизнес төв, А-корпус, 5 давхар Зохицуулалтын алба
Бага тойруу, 6 дугаар хороо
Сүхбаатарын гудамж-13
Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, 14201, Монгол Улс

Холбоо барих утас: 304257, 304258