Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Үүрэн холбооны 3G сүлжээний хэвийн ажиллагаанд DECT...
Үүрэн холбооны 3G сүлжээний хэвийн ажиллагаанд DECT 6.0 стандартын утасгүй суурин утас нөлөөлж байна
2015-05-12
Үүрэн холбооны 3G сүлжээний хэвийн ажиллагаанд DECT 6.0 стандартын утасгүй суурин утас нөлөөлж байна Үүрэн холбооны 3G сүлжээний хэвийн ажиллагаанд DECT 6.0 стандартын утасгүй суурин утас нөлөөлж байна

Үүрэн холбооны оператор компаниуд болон хэрэглэгчдээс  Харилцаа холбооны зохицуулах хороонд хандан 3G сүлжээ доголддог, интернетийн хурд  удаан, яриа дуудлага тасарч байна гэсэн гомдлууд ихээр гаргах болсонтой холбогдуулан Зохицуулах хорооны инженер техникийн ажилтнууд нь 2015 оны 5 дугаар сараас эхлэн өдөр бүр Нийслэл хотын хэмжээнд холбогдох хэмжилт шалгалтыг хийж байна.

Хэмжилт шалгалтаар байгууллага иргэдийн хувийн хэрэгцээндээ ашиглаж буй Panasonic, Motorola, Uniden гэх мэт загварын DECT 6.0 стандартын утасгүй суурин утаснууд нь үүрэн холбооны 3G сүлжээнд харилцан нөлөөлөл үзүүлж яриа болон интернет холболтын чанарт ноцтой нөлөөлөл үзүүлж байгааг тогтоогоод байна. Энэхүү стандарт бус 1 төхөөрөмж нь 200-300 метрийн радиусийн хүрээнд 50-100 үүрэн холбооны хэрэглэгчийн эрх ашгийг зөрчиж байна.

Зохицуулах хорооноос тогтмол хяналт шалгалт хийдэг тул эдгээр стандарт бус утасгүй суурин утаснууд нь 2010 оноос хойш Монгол улсын электрон барааны дэлгүүрүүдээр худалдан борлуулагдаагүй. Харин байгууллага иргэд нь энэхүү стандарт бус утсыг АНУ, Канад улсаас хувийн шугамаар оруулж ирэн ашиглаж байна. Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас тогтоосон радио давтамж ашиглалтын бүсээр АНУ болон Монгол улс нь 2 ялгаатай бүсэд байрладаг тул үүрэн холбооны ялгаатай радио давтамж ашигладаг юм.

Дээрх DECT 6.0 стандартын утасгүй суурин холбооны хэрэглэгчийн төхөөрөмж нь стандартын бус 0.25Вт хүртэлх гаралтын чадалтайгаар Монгол улсын үүрэн холбооны 1920-1930 МГц-ийн радио давтамжийн зурваст ажиллаж байгаа нь “Радио долгионы тухай” хуулийн дараах заалтуудыг зөрчиж байна. Үүнд: 

  • “Радио долгионы тухай хууль”-ийн 19.1.1. стандарт, техникийн нөхцөлийг хангаж, баталгаажуулсан радио төхөөрөмжийг сонгон ашиглах;
  • “Радио долгионы тухай хууль”-ийн 19.2.5. бусад радио холбоо, радио төхөөрөмжид харилцан нөлөөлөл үүсгэхгүй байх;
  • “Радио долгионы тухай” хуулийн 20.5.1. радио төхөөрөмж нь стандарт, чанарын үзүүлэлт, техникийн нөхцөлийн шаардлага хангаагүй;
  •  “Радио долгионы тухай” хуулийн 20.5.4.бусад хэрэглэгчийн үйл ажиллагаанд харилцан нөлөөлөл үүсгэсэн, тэдний хэвийн ажиллагааг алдагдуулсан;

2015 оны 05 дугаар сарын 05-аас эхэлсэн шалгалтаар нийт 12 байршилд DECT системийн утас илрүүлээд байна. Үүнээс: Сүхбаатар дүүрэгт-7, Сонгинохайрхан дүүрэгт-2, Баянзүрх дүүрэгт-3 байршилд буюу Албан байгууллага-5, Иргэн-7 байна.

  • Хөдөлмөрийн яаман дотор нийт 30 ширхэг
  • Хангарьд ордон. Нийслэлийн засаг даргын орлогч даргын өрөөнд
  • Жэт трок ХХК (Jet school)
  • Нийслэлийн засаг даргын тамгын газар,
  • Букорп ХХК

Иргэн:

  • Сонгинохайрхан дүүрэг
    • Г.Батучрал
    • Б.Батмэнд
  • Сүхбаатар дүүрэг
    • Б.Цагаанхүү
    • Б.Баясгалан
    • Г.Наран
  • Баянзүрх дүүрэг

1.1. Ж.Тунгал-Од

1.2. Д.Шагдарсүрэн

 

Зураг 1. Хэмжилтээр илэрсэн тоног төхөөрөмжийн радио долгионы хамрах хүрээний зураглал.

Цаашид Харилцаа холбооны зохицуулах хороо нь Улаанбаатар хотын хэмжээнд дээрх зөрчил дутагдлыг арилгах илрүүлэх хэмжилт шалгалтыг тогтмол хийж холбогдох шат дараалсан арга хэмжээг авч ажиллах болохыг харилцаа холбооны хэрэглэгчийн төхөөрөмж борлуулагч, хэрэглэгч иргэдэд энэхүү мэдээллээрээ дамжуулан зөвлөж анхааруулж байна.

Монгол улсын харилцаа холбооны зах зээлд доорх DECT 6.0 стандартын Утасгүй суурин утсыг ашиглахыг хориглоно.

Одоогоор хэмжилтээр илэрсэн утасгүй суурин утасны нэр маркыг харууллаа. Үүнд:

  1. Panasonic KX-TG4031 – 2 ширхэг
    1. KX-TG4031 – 2 ширхэг
    2. KX-TG4031
    3. KX-TG9391T
    4. KX-TG6511B
    5. KX-TG6311S
    6. KX-TG1031S
  2. Motoralo L902
  3. Uniden