Огноо : 2015.05.12
Хязгаарлагдмал тендер шалгаруулалтын нэр: Телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн дуу, дүрсийн хяналт, хэмжилтийн төхөөрөмж нийлүүлэх
Тендер шалгаруулалтын дугаар: CRC/BTD01/2015
Харилцаа холбооны зохицуулах хороо нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн дуу, дүрсийн хяналт, хэмжилтийн төхөөрөмж нийлүүлэх” тухай битүүмжилсэн тендерийг ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50’000 төгрөгөөр худалдан авах ба үнийг Голомт банкны 1102626829 тоот дансанд шилжүүлнэ. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерийн хамт 1’000’000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 10:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 10:30-д нээнэ.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Харилцаа холбооны зохицуулах хороо
Улаанбаатар-14201 Сүхбаатарын гудамж-13
Бага тойруу 6-р хороо Метро бизнес төв А корпус 5 давхар.
Утас:304257, 304258: Факс:327720.
Вэб хаяг: www.crc.gov.mn; info@crc.gov
Харилцах албан тушаалтан:
Зохицуулалын албаны мэргэжилтэн Ш. Болормаа