Монгол Улсын Харилцаа Холбооны Зохицуулах Хороо
Дараахь ажлын байранд АЖИЛТАН шалгаруулж авна
Ажлын байр: нярав-1 хүн
Ажлын байрны үндсэн зорилт:
- Байгууллагын эд хогшил, үл хөдлөх, мөнгөн хөрөнгийн бүрэн бүтэн байлгах
- Санхүүгийн сахилга бат, ил тод байдлыг нягт мөрдөх
- Байгууллагын оффисын хэрэглээнд шаардлагатай байгаа бичиг хэргийн хэрэгсэл бусад арга хэмжээний зүйлсийн худалдан авалт хийх, данс, бүртгэл хөтлөх
Тавигдах шаардлага:
- Их дээд сургууль төгссөн, дээд боловсролтой (Санхүү, эдийн засгийн чиглэлээр)
- Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан байх
- Үнийн судалгаа, шинжилгээ хийх чадвартай
- Баримт бичиг боловсруулах, тайлагнах чадвартай
- Англи хэлний дундаас дээд түвшний мэдлэгтэй
- Компьютерийн хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай
- Харилцааны өндөр соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай
- Идэвхи санаачилгатай, шинийг эрэлхийлдэг
- Багаар ажиллах чадвартай, цагийн менежмент сайтай
- Цэвэрч нямбай, хариуцлагатай
- Ажлын ачаалал даах, хурдан шаламгай
- Цаашид тогтвор суурьшилтай ажиллах
Бүрдүүлэх материал:
- Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/
- Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатиар баталгаажуулсан/
- Хоёр хувь зураг
- Гурван үеийн намтар
- Ажилд орохыг хүссэн өргөдөл
- Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатиар баталгаажуулсан/
Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчийг шалгалтад урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.
Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр
Материал хүлээн авах хаяг: Харилцаа Холбооны Зохицуулах Хороо
Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба
Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,
Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар
Утас: 304 257, 304 258
Факс: 327 720
Цахим хаяг: www.crc.gov.mn