Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Сүлжээний цагийн серверт холбогдсон бол зуны тоололд...
Сүлжээний цагийн серверт холбогдсон бол зуны тоололд нэмэлт тохируулгагүйгээр шилжинэ
2015-04-11
Сүлжээний цагийн серверт холбогдсон бол зуны тоололд нэмэлт тохируулгагүйгээр шилжинэ Сүлжээний цагийн серверт холбогдсон бол зуны тоололд нэмэлт тохируулгагүйгээр шилжинэ

Харилцаа холбооны зохицуулах хороо нь сүлжээний цагийн (Network Time server - NTP) серверээс цаг түгээж тохируулах үйлчилгээг интернетийн үйлчилгээ эрхлэгчид, хэрэглэгчдэд үзүүлж  ажилладаг.

Уг сүлжээний цагийн сервер нь Stratum-1 түвшинд ажиллахаар зохион байгуулагдсан ба Монгол Улсын Стандартчилал, хэмжилзүйн газрын Цаг, давтамжийн эталон цагтай шууд холбогдож, интернет орчинд цаг түгээж буй анхны сүлжээний цагийн сервер юм.

Сүлжээний цагийн сервер нь Цаг, давтамжийн эталон лаборитори-т мэргэжилтнүүдийн тогтмол хяналт шалгалтанд байдаг бөгөөд  бусад GPS ашигладаг сүлжээний цагийн серверээс илүү өндөр нарийвчлалтай, алдааны залруулгыг цаг алдахгүй хийх зэрэг олон давуу талтай юм.

Засгийн газрын 2015 оны 82 дугаар тогтоолоор батлагдсан “Зуны тоололд шилжүүлэх тухай” тогтоолын дагуу 2015 оны 3 дугаар  сарын 27-28нд шилжих шөнө Монгол Улсын эталон цагийг урагшлуулан тохируулах болсон бөгөөд тус хорооноос зохион байгуулсан  сүлжээний цагийн сервер нь мөн автоматаар цагаа шилжүүлэх юм.

Иймд үйлчилгээ эрхлэгч та бүхэн тус хорооноос зохион байгуулсан сүлжээний цагийн серверт холбогдон ажилладаг бол танай серверийн цаг, ямар нэгэн нэмэлт тохируулгагүйгээр шилжих болно.