Харилцаа холбооны зохицуулах хороо нь Дэлхийн худалдааны байгууллагаас гаргасан Зохицуулалтын зарчмууд, Харилцаа холбооны тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль болон төрөөс харилцаа холбооны талаар баримтлах бодлогод үндэслэн харилцаа холбооны сүлжээ хооронд харилцан холболт хийх, сүлжээнд холбогдох, гэрээний нөхцөл тогтоох, сүлжээ хооронд харилцан холболтын орлого хуваарилах, зааглах цэг тогтоохтой холбоотой харилцааг зохицуулдаг.
Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгч нь сүлжээ хооронд харилцан холболт хийх болон сүлжээнд холбогдох эрхтэй байдаг бөгөөд Ондо ХХК нь Мобиком корпораци ХХК, Юнител ХХК, Скайтел ХХК, Жимобайл ХХК зэрэг 10 гаруй үйлчилгээ эрхлэгчидтэй өөрийн сүлжээнд харилцан холболтыг хийж, гэрээний нөхцөлийг тус хороогоор хянуулсан байна.
Ингэснээр Ондо ХХК-ийн хэрэглэгчид бүх харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчидтэй харилцан дуудлага хийх, мессеж бичих боломжтой боллоо.