Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / ОЛОН УЛСЫН ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ЗАХИДАЛ БИЧЛЭГИЙН...
ОЛОН УЛСЫН ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ЗАХИДАЛ БИЧЛЭГИЙН УЛСЫН УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА
2022-06-02
ОЛОН УЛСЫН ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ЗАХИДАЛ БИЧЛЭГИЙН УЛСЫН УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА ОЛОН УЛСЫН ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ЗАХИДАЛ БИЧЛЭГИЙН УЛСЫН УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА

2022.05.30

Дэлхийн шуудан холбооны байгууллагаас 51 дэх жилдээ зарласан олон улсын захидал бичлэгийн “Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг  томчууд ямар арга хэмжээ, яагаад авах хэрэгтэй вэ? сэдэвт  уралдааныг Харилцаа холбооны зохицуулах хороо, Монгол шуудан ХК-тай хамтран Монгол Улсад 6 дах жилдээ зохион байгуулж, уралдааны дүнг гаргалаа.  

Уралдаан 3 сарын 1-нээс 31-ний өдрийг хүртэл нэг сарын хугацаанд зарлагдаж, нийт 700 гаруй ерөнхий боловсролын сургуулийн 3500 орчим хүүхдүүд захидал бичиж ирүүлжээ.

Энэхүү захидал бичлэгийн уралдаан нь хүн төрөлхтний түүхэн өв уламжлалын нэг болох захидал бичгийн соёлоор дамжуулан эх хэлний боловсролыг дэмжих, өсвөр насны хүүхдүүдийн бичгийн хэлний болон уран сэтгэмж, өөрийгөө илэрхийлэх ур чадварыг хөгжүүлэх, хүсэл мөрөөдлийг урамшуулах зорилготой билээ.

Хүүхдүүдээс ирүүлсэн захидлуудад Эх дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, Монгол оронд учраад буй уур амьсгалын өөрчлөлтийн хор уршгийн талаар сэтгэл зовниж буйгаа илэрхийлж, цаашид авч хэрэгжүүлж болох арга хэмжээний талаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, НҮБ байгууллага, олны танил хүмүүс, ээж аав, үе тэнгийн найз нартаа хандан бичсэн байлаа.

 

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн талаар болон үүний эсрэг авч болох арга хэмжээний талаар өөрийн дүгнэлтийг шинжлэх ухаанч байдлаар илэрхийлж, уран сэтгэмжээр бичиж ирүүлсэн захидлуудаас уралдааны шагналт байранд дараах 15 хүүхдүүд шалгарсан байна. Үүнд:

Тэргүүн байранд :

Сүхбалтын Энхжин - Орхон аймгийн Баян-Өндөр сумын 3 дугаар сургуулийн 6б ангийн сурагч.

Дэд байранд :

Булганы Мөнхзамбуулин - Улаанбаатар хотын 53 дугаар сургуулийн 6е ангийн сурагч,

Баттөрийн Амарлин - Улаанбаатар хотын Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн 9-4 ангийн сурагч.

Гутгаар байранд :

Зоригоогийн Алгирмаа - Улаанбаатар хотын Шинэ үе сургуулийн 9в ангийн сурагч,

Тамирын Амгаланзаяа - Улаанбаатар хотын Шинэ үе сургуулийн 9г ангийн сурагч,

Маналын Тэмүүлэнгоо  - Улаанбаатар хотын Хишиг сургуулийн 8б ангийн сурагч.

Дөтгөөр байранд:

Эрдэмбилэгийн Хулан - Улаанбаатар хотын Америк сургуулийн 8в ангийн сурагч,

Амгалангийн Арвинтогтох - Өмнөговь аймгийн Манлай сумын Ерөнхий, боловсролын сургуулийн 9а ангийн сурагч,

Отгончамбын  Давааням- Архангай аймгийн Цэнхэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн 7а ангийн сурагч,

Төгсжаргалын Билгүүн - Улаанбаатар хотын 6 сургуулийн 8а ангийн сурагч.

Тавдугаар байранд:

Сүрэнхүүгийн Хэрлэн - Улаанбаатар хотын Хишиг сургуулийн 9б ангийн сурагч,

Ганзоригийн Маргад - Улаанбаатар хотын Монгол оюун билиг  сургуулийн 9в ангийн сурагч,

Баярцогтын Эмүжин - Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн 8а ангийн сурагч,

Энхбаярын Халиун - Улаанбаатар хотын 118 дугаар сургуулийн 6в ангийн сурагч,

Баттүвшиний Анударь - Улаанбаатар хотын 53  дугаар сургуулийн 9а ангийн сурагч нар шалгарч шагналаа гардаж авлаа.