Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / “Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын...
“Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам”-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд санал авсан байдал
2022-10-04

 

 

Журмын заалт

Нэмэлт, өөрчлөлт
оруулах төсөл

(санал авсан хувилбар)

ӨӨРЧЛӨХ САНАЛ

Санал авах үйл ажиллагаагаар

Санал хүлээж авсан эсэх

Санал хүлээж авсан эсэх
талаар тайлбар

1

2.3.2.Үндсэн багцад гадаадын телевизийн суваг оруулах бол гадаадын телевизийн сувгийн тоо үндсэн багцын нийт сувгийн 50 /тавь/ хувиас хэтрэхгүй байх;

2.3.2."Үндсэн багцад албан ёсны эрхтэй, тус хороонд бүртгүүлсэн гадаад сувгийг оруулж болох ба гадаадын телевизийн суваг оруулах бол гадаадын телевизийн сувгийн тоо үндсэн багцын нийт сувгийн 30 /гуч/ хувиас хэтрэхгүй байх;" гэж өөрчлөн найруулах

Үндсэн багц дахь гадаадын сувгийн тоог нийт сувгийн 50 хувиас хэтрэхгүй гэснийг хэвээр үлдээх

 

(Санал өгсөн: МОСДХолбоо, Ддэш ТВ ХХК, Мобинет ХХК)

 

 

 

Үгүй

Зохицуулах хорооны хуралдааны 2020 оны 18 тоот тэмдэглэлийн дагуу уг хувь хэмжээг 2021 оны 12-р сард 40 хувь, 2022 оны 12-р сард 30 хувь хүртэл үе шаттай бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх, журамд тухай бүр нэмэлт өөрчлөлт оруулахыг үүрэг болгосон байна.
Түүнчлэн Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын 5.5-ийн дагуу ОСДҮЭ нь гадаад улсын телевизийг дамжуулахдаа албан ёсны эрхийг нь авсан, тус хороонд бүртгүүлсэн байхаар заасан.

 

2

3.1. Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч нь энэхүү журмыг батлагдсанаас хойш 21 хоногийн дотор өөрийн үйлчилгээний үндсэн багцыг тодорхойлж, дараах мэдээллийн хамт Зохицуулах хорооны ажлын албанд хянуулахаар ирүүлнэ.

3.1. "Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч нь өөрийн үйлчилгээний үндсэн багцыг тодорхойлж, шаардлагатай мэдээллийн хамт Зохицуулах хорооны ажлын албанд хянуулахаар ирүүлнэ" гэж өөрчлөн найруулах

1. Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч нь үндсэн багцаа тодорхойлж, Зохицуулах хороонд ирүүлэхэд тодорхой хугацаа заах,

 

(Санал өгсөн: МОСДХолбоо, Мобинет ХХК)

 

2. Хянуулахаар ирүүлэх материалыг “дараах” гэж тодорхой заах,

 

(Санал өгсөн: ШӨХТГ)

 

 

 

 

 

1. Тийм

2.Тийм

 

ОСДҮЭ нь тусгай зөвшөөрөл шинээр анх авсан болон үндсэн багцад өөрчлөлт оруулах бол өөрчлөлт оруулахаас тус тус 30 хоногийн өмнө өөрийн үйлчилгээний үндсэн багцыг тодорхойлж ирүүлэхээр хугацаа, мөн “дараах мэдээллийн хамт ирүүлэх” гэж ирүүлэх мэдээлэл нь тодорхой байхаар заасан.

 

 

3

3.1.2.Үндсэн багцын үнэ тариф, холбогдох мэдээлэл: (хавсралт 2-ын дагуу)

3.1.2.а.Үндсэн багцын өртгийн тооцоолол, багцын тариф тогтоосон үндэслэл, аргачлал;

3.1.2.б.Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 4.1.6, 4.1.21-д заасан телевизийг дамжуулахад гарах өртгийн тооцоолол, өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээний хөлс тооцох суурь тариф;

3.1.2.в.Үндсэн багцад багтсан бусад дотоод, гадаадын телевизийг дамжуулахад гарах өртгийн тооцоолол;

3.1.3.Үндсэн багцын хэрэглэгчийн гэрээний загвар;

3.1.2.в. "Үндсэн багцад багтсан бусад дотоод, гадаадын телевизийг дамжуулахад гарах өртгийн тооцоолол" гэснийг хасах

Үндсэн багцын үнэ тарифын тооцооллыг гаргахад 3.1.2.в-д заасан үндсэн багцад багтсан бусад дотоод, гадаадын телевизийн дамжуулахад гарах өртөг нь багтдаг тул энэхүү заалтыг хэвээр үлдээх,

 

(Санал өгсөн: МОСДХолбоо, Ддэш ТВ ХХК, Мобинет ХХК)

 

 

  Тийм

ОСДҮЭ-ийн зүгээс үйлчилгээнийхээ үндсэн багцыг тооцож ирүүлэхдээ үндсэн багцад багтсан гадаад, дотоодын сувгийг дамжуулах өртгийн тооцооллоо ирүүлэх нь зүйтэй гэж саналаа ирүүлсэн тул  журмын 3.1.2.в дэх заалтуудыг хасахгүй, хэвээр үлдээх энэхүү заалтаар хэвээр үлдээсэн.

 

4

4.1. Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч нь Монголын телевизүүдийн холбоонд Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5.3-д заасан өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээний хөлс төлнө

4.1."Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч нь өргөн нэвтрүүлгийн телевизийн  хөтөлбөрийг дамжуулахдаа хөтөлбөр дамжуулах гэрээний хүрээнд Монголын телевизүүдийн холбоонд  Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 20-р зүйлийн 20.5.3-д заасан өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээний хөлс төлнө." гэж өөрчлөн найруулах

1. Техник холболтын гэрээний талаар нэмэлтээр заалт оруулах,

 

(Санал өгсөн: МОСДХолбоо, Мобинет ХХК)

 

2.“... болон арилжааны телевизүүдийн холбоонд”  гэж нэмж оруулах,

 

(Санал өгсөн:Блүүмберг ТВ)

 

1.   Үгүй

2.   Үгүй

1.     “Телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага”-ын 5.2-т Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч болон телевиз хооронд Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5.1-д заасан журмыг баримталж, техник холболтын гэрээ байгуулна, гэрээнд телевизийн сувгийн дугаарыг тусгана” гэж зааснаар зохицуулагдах харилцаа бөгөөд энэхүү журмаар энэ харилцааг зохицуулахгүй юм.

 

2.     Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн  20 дугаар зүйлийн 20.5.3, 20.6 дахь заалтуудтай нийцэхгүй.

 

5

4.3. Монголын телевизүүдийн холбоо нь Зохицуулах хорооны ажлын албанаас олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн үндсэн багцын үнэ тарифын үндэслэлийг хянасан дүгнэлт гарснаас хойш олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчтэй өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээний хөлс (цаашид хөлс гэх) авах тухай гэрээг байгуулна.

4.3. "МТХ нь ЗХ-ны ажлын албанаас ОСДҮЭ-ийн ҮБ-ын үнэ тарифын үндэслэлийг хянасан дүгнэлт гарснаас хойш ОСДҮЭ-тэй ӨНТВ-ийн үйлчилгээний хөлс (цаашид хөлс гэх) авах тухай буюу хөтөлбөр дамжуулах гэрээг байгуулна." гэж өөрчлөн найруулах

1. "өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээний хөлс авах тухай" гэснийг хасах,

 

(Санал өгсөн:МОСДХолбоо)

 

2.Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн дунд хэлэлцүүлэг явуулж найруулах,

 

(Санал өгсөн: Мобинет ХХК)

 

1.Үгүй

2.Үгүй

1. Санал нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн
    20 дугаар зүйлийн 20.5 болон 20.5.3 дахь
    заалтуудтай зөрчилдөж байна.

 

 2. Энэхүү журмыг анх батлах явцдаа албан бичгээр болон биет хэлэлцүүлэг хийж санал авсан, мөн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд санал ирүүлэх хугацааг 2022.5.20-2022.9.1 өдөр хүртэл буюу 101 хоногийн хугацаатайгаар зохион байгуулсан тул дахин хэлэлцүүлэх хийх шаардлагагүй гэж үзсэн.

 

6

4.4. Энэхүү журмын 4.3.-т заасан гэрээг байгуулахад гэрээнд оролцогч талууд шударга, ил тод, ялгаваргүй байх зарчмыг баримтлах ба гэрээнд дараах харилцааг ижил нөхцөлөөр тусгана: 

4.4.1. хөлс тооцох нөхцөл, эхлэх хугацаа;

4.4.2. хөлс тооцох хувь хэмжээ;

4.4.3. хөлс шилжүүлэх ерөнхий зарчим, хугацаа, алданги;

4.4.4. гэрээний үргэлжлэх хугацаа;

4.4.5. талуудын эрх, үүрэг, хариуцлага;

4.4.6. гэрээ цуцлах, дуусгавар болгох нөхцөл.

4.4. "Энэхүү журмын 4.3.-т заасан гэрээг байгуулах, нэмэлт, өөрчлөлт оруулах, сунгахдаа гэрээнд оролцогч талууд шударга, ил тод, ялгаваргүй байх зарчмыг баримтлана." гэж өөрчлөн найруулах

4.4.1 - 4.4.6 дахь заалтуудыг хасах

Эдгээр заалтуудыг хассанаар талуудын тэгш байдал алдагдах, гэрээний нэг тал нь нөгөө талдаа шударга бус нөхцлийн тулгах нөхцөл үүснэ гэж үзэж байга тул хэвээр үлдээх,

 

(Санал өгсөн: МОСДХолбоо)

 

Үгүй

Монголын телевизүүдийн холбоо, Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн хооронд гэрээгээр зохицуулагдах харилцааг тусгасан нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуулиар Зохицуулах хороонд уг харилцааг журмаар тогтоох хэм хэмжээнд олгогдоогүй гэж үзсэн тул 4.4.1-4.4.6 дахь заалтуудыг хасаж, 4.4-д тодруулга хийсэн.

7

Нэмэлтээр оруулах заалт: 4.6

4.6 "Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн үндсэн багцын үнэ тариф, нийт төлбөрт өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээний хөлс багтсан байна." гэж шинээр оруулах

Хуулиар зохицуулсан зохицуулалтыг  журмаар дахин зохицуулах үндэслэлгүй,

 

(Санал өгсөн: ШӨХТГ)

 

Тийм

ШӨХТГ-аас журамд нэмэлтээр оруулахаар томъёолсон 4.6 дахь заалт нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5.3-т заасан хуулиар зохицуулсан асуудлыг журмаар дахин зохицуулах үндэслэлгүй гэсэн санал ирүүлснийг хүлээн авч төслийн 4.6 дахь заалтыг хассан.

 

8

Заалтын дугаар засах: 6.6

Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем https://legalinfo.mn/mn/detail?lawId=15710 сайт дээр уг журмын 6 дугаар зүйлийн 6.1- дэх заалтыг 6.6 гэж нийтэлсэн байгааг залруулж 6.1 гэж өөрчлөх

Редакцын засварыг дэмжсэн.

Тийм

Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем https://legalinfo.mn/mn/detail?lawId=15710 сайт дээр уг журмын 6 дугаар зүйлийн 6.1- дэх заалтыг 6.6 гэж нийтэлсэн байгааг залруулж 6.1 гэж өөрчлөх

Журмын бусад заалтад нэмэлтээр ирсэн саналуудыг тусгасан байдал

9

2.5 Үндсэн багц дахь өргөн нэвтрүүлгийн телевизийн сувгийн дугаарыг Зохицуулах хорооноос баталсан “Сүлжээ хооронд харилцан холболт хийх гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журам”-ын дагуу олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч болон өргөн нэвтрүүлгийн телевиз хооронд байгуулах гэрээнд тусгаж зохицуулна.

 

 

 

 

 

 

-

Нэмэлтээр: 2.5-р зүйлд ОСДҮЭ-тэй өргөн нэвтрүүлгийн, арилжааны, төлбөрт, олон нийтийн үндсэн сувгаас бусад телевизүүд нь техник холболтын

гэрээг заавал байгуулах талаар
зохицуулалтыг тусган оруулах,

 

(Санал өгсөн:Ддэш ТВ ХХК)

 

Тийм

Үндсэн багц дахь өргөн нэвтрүүлгийн телевизүүдээс гадна бусад телевизүүд нь  ОСДҮЭ-тэй гэрээ байгуулах, гэрээнд сувгийн дугаарыг заах тул “өргөн нэвтрүүлгийн” гэснийг хасахаар томъёолсон.

 

10

2.4.2 өргөн нэвтрүүлгийн телевиз болон олон нийтийн телевизийн бусад суваг

 

 

 

 

 

 

-

1. "өргөн нэвтрүүлгийн

телевиз болон олон нийтийн телевизийн бусад суваг" гэснийг "өргөн нэвтрүүлгийн телевизийн үндсэн сувгууд“ гэж өөрчлөх,

 

(Санал өгсөн: Блүүмберг ТВ)

 

2."ӨНТВ болон ОНТ-ийн бусад  суваг" гэснийг "олон нийтийн телевиз,   төрөөс иргэдэд  хүргэх телевиз, өргөн  нэвтрүүлгийн олон нийтийн бусад суваг“  гэж өөрчлөх,


(Санал өгсөн: ЦХХХЯ)

1.Үгүй

2.Үгүй

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 болон 26 дугаар зүйлийн 26.7 дахь заалтуудтай нийцэхгүй тул саналыг авах боломжгүй.  

 

11

Нэмэлтээр ирсэн санал

4.5 Монголын телевизүүдийн холбоо нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн аудитын тайланг гарснаас хойш 10 хоногийн дотор олон нийтэд нээлттэй мэдээлнэ.

 

 

 

 

-

4.5 Монголын телевизүүдийн холбоо нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 20.7-д заасан аудитын тайланг гарснаас хойш 10 хоногийн дотор олон нийтэд нээлттэй мэдээлнэ" гэснийг хасах.

 

(Санал өгсөн: МТвХолбоо)

Үгүй

Монголын телевизүүдийн холбоо ТББ нь нийтийн эрх зүйн хуулийн этгээд тул Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 20-р зүйлийн 20.7-д заасны дагуу орлогын хуваарилалтад жил бүр аудит хийлгэх, аудитын тайлангаа олон нийтэд мэдээллэх үүрэгтэй.