Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
2024-11-19
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

ОРОН НУТАГТ АРИЛЖААНЫ РАДИОГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ

ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ НЭЭЛТТЭЙ СОНГОН

ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

 

Зохион байгуулагч: Харилцаа холбооны зохицуулах хороо

Нээлттэй сонгон шалгаруулалтын дугаар: АрР-Орон нутаг 2024/02

Зөвшөөрлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх заалт, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.5, Радио долгионы тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2024 оны 219 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Арилжааны радиогийн  үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг дараах хамрах хүрээнд олгохоор нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна. Үүнд:

Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний төрөл

Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний хамрах хүрээ

Тусгай зөвшөөрлийн олгох хугацаа

Олгох тусгай зөвшөөрлийн тоо

1

Арилжааны радиогийн үйлчилгээ эрхлэх

Дорнод аймаг

5 жил

2

2

Сүхбаатар аймаг

2

3

Дорноговь

2

4

Өмнөговь

2

 

Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцох саналыг хүлээн авах эцсийн хугацаа:

[2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 10:00 цаг]

Нээлттэй сонгон шалгаруулалтад ирүүлсэн саналыг нээх хугацаа:

[2024 оны 12 дугаар сарын 20-ны  өдрийн 10:30 цаг]

Радиогийн үйлчилгээ эрхлэхэд Зөвшөөрлийн тухай хууль, Радио долгионы тухай хуульд заасны дагуу радио давтамж, давтамжийн зурвас ашиглах тул энэхүү сонгон шалгаруулалтад шалгарсан этгээдэд Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгогдоно.

Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн этгээд нь “Орон нутагт арилжааны радиогийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох нээлттэй сонгон шалгаруулалтын баримт бичиг”-ийг тус хорооны www.crc.gov.mn сайтаас татах болон хариуцсан мэргэжилтэнд хандан авах боломжтой.

 

Эх файлыг ЭНД дарж татаж авна уу!

 

Нээлттэй сонгон шалгаруулалтын саналыг доорх хаягаар ирүүлнэ.

 

Хаяг: Улаанбаатар хот 14201, Сүхбаатар дүүрэг,

Сүхбаатарын гудамж-13, Бага тойруу, 6 дугаар хороо,

Метро бизнес төв, А-корпус, 5 давхар,

Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газар

Хариуцсан мэргэжилтэн: Радиогийн үйлчилгээний зохицуулалтын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн

Утас: 304258

Цахим хуудас: www.crc.gov.mn

Цахим хаяг: tuyatsetseg@crc.gov.mn

 

Огноо: [2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр]