Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2022 ОНЫ 36...
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2022 ОНЫ 36 ДУГААР ТОГТООЛЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД РАДИО, ТЕЛЕВИЗҮҮДИЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2023-04-03
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2022 ОНЫ 36 ДУГААР ТОГТООЛЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД РАДИО, ТЕЛЕВИЗҮҮДИЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2022 ОНЫ 36 ДУГААР ТОГТООЛЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД РАДИО, ТЕЛЕВИЗҮҮДИЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023.03.31

Монгол Улсын Их хурлаар 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр “Хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолыг батлан гаргасан. Тогтоолын 2 дугаар зүйлд “Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэх”, 2 дугаар зүйлийн 5/к -д заасан “Хоол, хүнсний зөв, зохистой, соёлтой хэрэглээний талаарх сургалт, сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах” гэж тус тус заасан байна. Дээрх тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 5.10.2-т  “Нийгмийн хариуцлагын хүрээнд бүх телевиз, радиогийн хөтөлбөрт “Хүнсний аюулгүй байдлын цаг” нэвтрүүлэг 7 хоног тутам тогтсон цагт явуулж ард иргэдийг хоол хүнсний зөв зохистой хэрэглээнд төлөвшүүлэх ажилд оролцуулах” гэж заасан төлөвлөгөөний хүрээнд 2022 оны 9-р сараас эхлэн Харилцаа холбооны зохицуулах хороо болон радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн зүгээс тодорхой ажлууд хийгдэж ирсэн.

Дээрх тогтоолыг хэрэгжүүлэх, Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх ажлыг идэвхжүүлэх ажлын хүрээнд тус Хорооноос 2023 оны 03 дугаар сарын 29-30 өдрүүдэд Улаанбаатар хотын радиогийн үйлчилгээ эрхлэгчид, өргөн нэвтрүүлгийн болон арилжааны телевизүүдийн удирдлагуудтай үйлчилгээ эрхлэгч тус бүрээр уулзалт зохион байгууллаа.

Тус уулзалтад  Улаанбаатар хотын өргөн нэвтрүүлгийн 15 телевиз, арилжааны  11 телевиз болон Монголын телевизүүдийн холбоо НҮТББ, Арилжааны телевизүүдийн Дуун холбоо ГҮТББ, Монголын ФМ радионуудын нэгдсэн холбоо НҮТББ-ын төлөөлөл болон Улаанбаатар хотын 20 радиогийн удирдах албаны хүмүүс оролцлоо.

Уулзалтаар Монгол Улсын Их хурлын 36 дугаар тогтоол хэрэгжиж эхэлснээс хойш радио, телевизүүдээр нэвтрүүлсэн Хүнсний хувьсгал нэвтрүүлэг, шторкуудын тайланг танилцуулж, цаашид тогтоолын хэрэгжилтийг хангуулах, Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөн, энэ чиглэлээр төр засгаас авч хэрэгжүүлж байгаа томоохон ажлуудын талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх ажлыг идэвхжүүлэх, Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд ард иргэдэд эрүүл хоол, хүнсний талаар ойлголт, мэдээллийг тогтмол хүргэж ажиллах арга хэмжээ, төлөвлөгөөний талаар санал, солилцлоо.