Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Монгол Улс, ОХУ-ын харилцаа холбооны асуудал хариуцсан...
Монгол Улс, ОХУ-ын харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн байгууллагууд хооронд хил орчимд ашиглах радио давтамжийн зохицуулалтын ээлжит уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
2024-04-15
Монгол Улс, ОХУ-ын харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн байгууллагууд хооронд хил орчимд ашиглах радио давтамжийн зохицуулалтын ээлжит уулзалт амжилттай зохион байгуулагдлаа Монгол Улс, ОХУ-ын харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн байгууллагууд хооронд хил орчимд ашиглах радио давтамжийн зохицуулалтын ээлжит уулзалт амжилттай зохион байгуулагдлаа

Радио долгион нь хил хязгааргүй тархах онцлог бүхий байгалийн хязгаарлагдмал нөөц юм. Иймд хөрш орнууд энэхүү нөөцийг хил орчмын бүс нутагт ажиллах радио станцуудын хэвийн ажиллагааг хангах зорилгоор техникийн нарийн зохицуулалт хийж, хилийн бүс нутаг орчмын оршин суугчдад харилцаа холбооны үйлчилгээг чанартай хүргэх, бүс нутгийн харилцаа холбооны цаашдын хөгжлийг дэмжих шаардлагуудтай тулгардаг. Орчин үеийн өргөн зурвасын хөдөлгөөнт радио холбооны хөгжлийн хандлага нь хил орчмын радио давтамжийн зохицуулалтыг технологийн өөрчлөлт бүрд зохицуулан хийхийг шаардсаар байна.

Энэ зорилгын дагуу 2024 оны 4-р сарын 09-нөөс 4-сарын 11-ний өдрүүдэд Монгол Улс, Оросын Холбооны Улсын харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хооронд хил орчимд ашиглах радио давтамжийн зохицуулалтын 3 дахь удаагийн уулзалт Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа. Уулзалтаар радио давтамжийн 29.7-470 МГц, 450 МГц, 150 МГц, 700 МГц зурваст газрын хөдөлгөөнт болон 29.7-39.5 МГц зурваст газрын хөдөлгөөнт бус үйлчилгээний зохицуулалтын асуудлуудыг хэлэлцэн нийт 4 гэрээг шинээр байгуулахаар шийдвэрлэв.

Анх БНМАУ-ын Холбооны Яам, ЗСБНХУ-ын Холбооны Яамны хооронд “Хил хязгаар нутгийн хуурай замын хөдөлгөөнт албаны радио станцад метрийн ба дицеметрийн цараа дахь үелзийн хэрэглээг зохицуулах тухай” хэлэлцээрийг 1983 онд Москва хотод зохион байгуулж, Монгол Улсын талаас Холбооны Яамны Сайд Д.Гарам-Очир, ЗСБНХУ-ын талаас тус улсын Холбооны Яамны Сайд Ю.Б,Зубарев нар гарын үсэг зурж баталгаажуулж байжээ.

Үүнээс хойш 30 жилийн дараа 2013 онд Москва хотод орчин үеийн тоон технологийн хөгжлийн зохицуулалтын эхний хэлэлцээрийг зохион байгуулж, хил орчмын бүс нутагт радио давтамжийн 48.5-790 МГц зурвасыг өргөн нэвтрүүлгийн VHF/FM, DTV үйлчилгээнд, 1710-1785/1805-1880 МГц, 880-890/925-935 МГц, 890-915/935-960 МГц, 1920-1980/2110-2170 МГц, 453-457.4/463-467.4 МГц зурвасуудад газрын хөдөлгөөнт холбооны үйлчилгээнд ашиглах нийт 6 гэрээ байгуулсан. Харин 2018 онд Улаанбаатар хотноо болсон 2 дах уулзалтаар радио давтамжийн 890-915/935-960 МГц, 1710-1785/1805-1880 МГц зурвасуудыг хил орчим ашиглахаар өмнө байгуулсан гэрээнд нэмэлт өөрчлөлтүүд оруулсан ба 2500-2690 МГц, 2300-2400 МГц зурвасуудад газрын хөдөлгөөнт холбоонд ашиглах талаар 2 гэрээнд гарын үсэг зурж байсан юм.