Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН САЛБАРТ ОХИД МАНЛАЙЛНА
МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН САЛБАРТ ОХИД МАНЛАЙЛНА
2022-10-14
МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН САЛБАРТ ОХИД МАНЛАЙЛНА МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН САЛБАРТ ОХИД МАНЛАЙЛНА

Нэгдсэн Үндэстний Байгууллага 2012 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 11-ний өдрийг “Охидын эрхийг хамгаалах олон улсын өдөр” болгон зарлаж, энэ өдөр охидын боловсролыг дэмжих, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, тэдний эрхийг хамгаалахад анхаарал хандуулах, охидын эрхийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхийг зорьдог.

Олон Улсын охидын эрхийн өдрийн хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүүхдийн сан, Харилцаа холбооны зохицуулах хороо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрууд хамтран “Мэдээлэл, технологийн салбар дахь охидын манлайлал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Улаанбаатар хот, 21 аймаг, 9 дүүргийн охидын төлөөлөн онлайн болон биеэр оролцлоо. Мөн мэдээлэл технологийн салбарт амжилттай ажиллаж, сошиал орчинд эерэг нөлөөлөл үзүүлж буй манлайлагч эмэгтэйчүүд оролцон зөвлөгөө, мэдээлэл өгч, мэдлэг туршлагаа хуваалцан, санал солилцлоо.