2023.01.10
Тус хороо нь Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Ази номхон далайн бүсийн сүлжээ мэдээллийн төв /APNIC/-тэй хамтран харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчдийн инженер, техникийн ажилчдад зориулан интернэт хаягжилтын IPv6 хувилбарт шилжүүлэх технологийн сургалтыг 2023 оны 02 дугаар сарын 06-аас 08-ны өдрүүдэд, Монгол Улсын интернэтийн сүлжээг Интернэт хаягжилтын IPv6 хувилбарт шилжих төлөвлөгөө боловсруулах хэлэлцүүлгийг 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Новотел зочид буудалд тус тус зохион байгуулахаар төлөвлөн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Сургалт, хэлэлцүүлэгт Улсын бүртгэлийн ерөнхий газар, И-монголиа академи УТҮГ, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв, Интернэтийн үйлчилгээ эрхлэгчид, Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчид, Дата төвүүд болон Монголын банкуудын инженер, технологийн ажилчид хамрагдах юм.
Сургалтын бүртгэлийн болон хөтөлбөрийн мэдээлэлтэй доорх холбоосоор орж танилцана уу.