Харилцаа холбооны зохицуулах хороо нь Ази Номхон Далайн Бүсийн Сүлжээ мэдээллийн төв /APNIC/-тай хамтран интернэт протоколын IPv6 хувилбарт шилжүүлэх технологийн сургалтыг 2023 оны 02 дугаар сарын 06-аас 02 дугаар сарын 08-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Энэхүү сургалтад Улсын бүртгэлийн ерөнхий газар, Гааль, Татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв, Үндэсний дата төв УТҮГ, Интернэтийн үйлчилгээ эрхлэгч, Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч болон банкны дата төв зэрэг нийт 24 байгууллагын нийт 64 инженер техникийн ажилтан хамрагдаж байна.
Сургалтыг Ази номхон далайн бүсийн сүлжээ мэдээллийн төв /APNIC/-ийн Стратеги, хамтын ажиллагааны газрын захирал Pablo Hinojosa, Сүлжээний ахлах мэргэжилтэн Dave Phelan нар интернэт хаягжилтын IPv6 хувилбарт шилжүүлэх технологийн талаар заана.
Мөн Монгол Улсын интернэтийн сүлжээг Интернэт хаягжилтын IPv6 хувилбарт шилжих төлөвлөгөөний талаарх хэлэлцүүлэг 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр болно. Энэхүү хэлэлцүүлгээр Монгол Улсын интернэтийн сүлжээний хаягжилтыг (IPv6) хувилбарт шилжүүлэх бодлого, зохицуулалтын төлөвлөгөөг хэлэлцэхээр төлөвлөж байна.