Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Хууль зүйн туслалцаа үзүүлэгчийг сонгон шалгаруулах зар
Хууль зүйн туслалцаа үзүүлэгчийг сонгон шалгаруулах зар
2025-01-16
Хууль зүйн туслалцаа үзүүлэгчийг сонгон шалгаруулах зар Хууль зүйн туслалцаа үзүүлэгчийг сонгон шалгаруулах зар

Харилцаа холбооны зохицуулах хороо нь хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, сунгах, нэмэлт, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, гэрээ байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих, мэргэжлийн дүгнэлт, шийдвэр гаргах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг бөгөөд зарим тохиолдолд тус хорооны шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой асуудлаар хууль эрх зүйн зөвлөгөө, туслалцаа авах, хөндлөнгийн этгээдийн дүгнэлт гаргуулах хэрэгцээ шаардлага тулгардаг.

Иймд захиргааны эрх зүйн чиглэлээр шүүхэд төлөөлөх, хууль зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх, дүгнэлт, зөвлөмж гаргах зэргээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг өмгөөллийн хуулийн этгээд та бүхнийг өөрийн байгууллагын дэлгэрэнгүй танилцуулга, мэдээлэл болон хамтран ажиллах саналаа ирүүлэхийг урьж байна.

Шаардлагатай асуудлаар тус хорооны Хуулийн хэлтсийн мэргэжилтэн С.Янжиндуламтай /yanjindulam@crc.gov.mn/ холбогдож тодруулах боломжтой.

Санал ирүүлэх эцсийн хугацаа:

2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр

Санал ирүүлэх хаяг:

Сүхбаатар дүүрэг, Сүхбаатарын гудамж-13, Метро бизнес төв, 5 давхар,

Харилцаа холбооны зохицуулах хороо

Утас: 304258

Факс: 327720 Имэйл: Info@crc.gov.mn