Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Хууль, эрх зүй
Хууль, эрх зүй
2022-03-31
Хууль, эрх зүй Хууль, эрх зүй

Тус хороо нь шуудангийн салбарт үйлчилгээ эрхлэгчдэд шуудангийн сүлжээ байгуулах, түүнийг ашиглах, үйлчилгээ эрхлэх гэсэн 2 үндсэн ангиллаар тусгай зөвшөөрлийг олгодог.

Монгол Улсын “Харилцаа холбооны тухай хууль”, “Шуудангийн тухай” хуулиар “Шуудангийнсүлжээ” гэж шуудангийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагын салбар, цэг болон тэдгээрийн хооронд шуудангийн илгээмж тээвэрлэх чиглэлийн нийлбэр цогц хэмээн тодорхойлсон сүлжээтэй байх шаардлагатай. Энэ хуулийн заалтын дагуу тус хорооноос шуудангийн сүлжээ байгуулах, түүнийг ашиглах “А” ангиллын тусгай зөвшөөрлийг олгож байна. Уг сүлжээгээр Шуудангийн тухай хуулийн 3.1.3-3.1.6 д заасан илгээмжүүдийг явуулагчаас хүлээн авах, ялган боловсруулах, тээвэрлэн дамжуулах, хаягт эзэнд нь хүргэх үйлчилгээ явагдах бөгөөд хэрэглэгчдэд үйлчлэх үйлчилгээний “Б” ангиллын тусгай зөвшөөрлийг мөн тус хорооноос тодорхой нөхцөл шаардлагын дагуу олгодог.

Шуудангийн үйл ажиллагаанд дараахь зарчмыг баримтална:

  • Хууль дээдлэх, үйлчлүүлэгчийн эрхийг хүндэтгэх, нууцыг хадгалах, хамгаалах
  • Шуудангийн үйлчилгээ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хүртээмжтэй, шуурхай байх; ялгаваргүйгээр үйлчилгээг үзүүлэх
  • Шуудангийн илгээмжийг  саадгүй, чөлөөтэй  илгээх, шуудангийн сүлжээний ажиллагаа тогтвортой  байх;
  • Шуудангийн салбарт дагаж мөрдүүлэх стандарт, дүрэм  нь харилцан уялдсан, нэгдмэл байх.

 

Шуудангийн сүлжээ нь  дор дурьдсан ангилалтай байх ба тухайн ангилалдаа тохируулан тухайн сүлжээгээр дамжуулан хүргэх илгээмжийн  хүргэлтийн график маршрут болон хяналтын хугацааг тотооно.

1.2. “Улс хоорондын шуудангийн сүлжээ” гэж шуудангийн илгээмжийг улс хооронд өөрийн харьяа салбараар буюу олон улсын гэрээ конвенцид нэгдсэн шуудангийн сүлжээний нэг хэсэг болж, нэг буюу хэд хэдэн чиглэлээр тээвэрлэх нөхцөл бүрдүүлэхийг;

1.3. “Хотын шуудангийн сүлжээ” гэж60 мянгаас дээш хүн амтай суурин газарт салбар цэг байгуулан шуудангийн үйлчилгээг хүргэх нөхцөл бүрдүүлэхийг ;

1.4. “Бүсийн шуудангийн сүлжээ” гэж Монгол улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу аль нэг бүс нутгийн сум, баг хүртэл шуудангийн үйлчилгээ хүргэх нөхцөл бүрдүүлэхийг тус тус ойлгоно.

Шуудангийн сүлжээний зураглал гэдэг нь салбар хоорондын хүргэлтийг зохион байгуулах схем ерөнхий зураглал бөгөөд салбар бүрт ялгалтын хугацааг тооцон, салбар бүрт ямар хугацаанд хүргэх, салбараас хэрэглэгчид хүргэх хугацаа, тээвэрлэлтийн маршрутыг багтаасан байх ёстой.

Шуудангийн үйлчилгээ нь шуудангийн сүлжээгээр дамжих шуудангийн илгээмжийг Монгол Улсын нутаг дэвсгэр дэх үйлчлүүлэгчид хүргэх дотоодын, гадаад улс орнууд дахь үйлчлүүлэгчид хүргэх улс хоорондын ангилалтай. Шуудангийн үйлчилгээг  холбогдох бусад хууль, дүрэм, гэрээнд заасны дагуу үзүүлнэ.

 

Шуудангийн үйлчилгээний тусгай зөвшөөрлийг шуудангийн илгээмжийн ангилал, үйлчилгээний төрлөөс хамааруулан олгоно. Үүнд:

  1. Улс хоорондын болон дотоодын шуудангийн үйлчилгээ эрхлэх
  2. Ердийн зэрэглэлийн шуудангийн үйлчилгээ  эрхлэх
  3. Буухиа зэрэглэлийн шуудангийн үйлчилгээ эрхлэх
  4. Шуудангийн уламжлалт үйлчилгээ болох захидал, боодол, илгээлт хүлээн авч хаягт эзэнд  нь хүргэх үйлчилгээ
  5. Шуудангийн нэмэлт үйлчилгээ болох дараах үйлчилгээнүүдийг эрхэлж болно.
  • Илгээлт, боодлыг боож, савлах (хайрцаглах),
  • Илгээлтийн хайрцаг, уут, боодлын цаас бэлтгэж борлуулах,
  • Илгээмжийн худалдаа,
  • Үйлчлүүлэгчдийн захиалгаар өргөн хэрэглээний барааг хаягт эзэнд нь хүргэж гардуулах үйлчилгээ,
  • Ном товхимол, календар, тэмдэглэлийн дэвтэр борлуулах,
  • Зарим төрлийн мэдээллийн лавлагааг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хүргэх,
  • Шуудангийн маршрут, чиглэлийн дагуу автомашины даацанд тохируулан зорчигч тээвэрлэх)