Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / “GLOBAL DIGITAL R2DB HUB” СЕМИНАР БОЛЖ БАЙНА
“GLOBAL DIGITAL R2DB HUB” СЕМИНАР БОЛЖ БАЙНА
2024-09-26
“GLOBAL DIGITAL R2DB HUB” СЕМИНАР БОЛЖ БАЙНА “GLOBAL DIGITAL R2DB HUB” СЕМИНАР БОЛЖ БАЙНА

БНСУ-ын Шинжлэх ухаан, мэдээлэл, харилцаа холбоо, технологийн яамны дэмжлэгтэйгээр БНСУ-ын Солонгосын дэвшилтэт шинжлэх ухаан технологийн институт (KAIST) болон Сөүлийн үндэсний их сургуулиуд (SNU) Монгол Улсын  Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран Global Digital R2DB Hub” зөвлөлдөх семинарыг 2024 оны 9 сарын 26, 27-ны өдрүүдэд Новотел зочид буудлын хурлын танхимд зохион байгуулж байна.

 

Global Digital R2DB Hubхоёр өдрийн зөвлөлдөх уулзалт нь “From Technology to transformation: AI-Driven Fiture in Government” буюу Технологиос өөрчлөлт рүү: Засгийн газруудад хиймэл оюун ухаанд суурилсан ирээдүй” сэдвийн хүрээнд болж буй. Тодруулбал, өнөө цаг үед зайлшгүй хөндөж ярих шинэ үеийн техник технологийн хөгжлийн чиг хандлага, үүний дотор хиймэл оюун ухааны чиглэлээр гарч байгаа хөгжил дэвшил,  шинээр гарч буй чиг хандлага, хэрэглээ болон Засгийн газруудад хиймэл оюун ухаан, цахим шилжилтийг нэвтрүүлэхэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх юм.

 

 Арга хэмжээг нээж БНСУ-ын KAIST их сургуулийн Олон улсын мэдээллийн технологийн программ хариуцсан захирал ноён Seung Hun Han, Харилцаа холбооны зохицуулах хорооны Зохицуулалтын газрын дарга Т.Батболд, ЦХИХХЯ-ны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрыг дарга Б.Бат-Өлзий нар үг хэллээ.

 

Энэхүү HUB семинар дэлхийн улс орнуудад цуврал хэлбэрээр зохион байгуулагддаг.  Өнгөрсөн жил Зүүн өмнөд Азийн бүс нутагт болсон бол хоёр дахь удаагийнх нь Монгол Улсад зохион байгуулагдаж, Төв Азийн улс орны төлөөлөл, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн (CIS) улс орнууд оролцож байгаа нь онцлог болж байна.

Уг семинарыг зохион байгуулснаар цаашид дэлхийн ба бүс нутгийн улс орнуудад дижитал хөгжлийг хурдасгахад бодит үр дүнгээ өгч цахим орчны зохицуулалтыг сайжруулахад чухал хувь нэмэртэй болно.