Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Цахим орчин дахь сонгуулийн сурталчилгаатай холбоотой өргөдөл,...
Цахим орчин дахь сонгуулийн сурталчилгаатай холбоотой өргөдөл, гомдол гаргах тухай зөвлөмж
2024-06-13
Цахим орчин дахь сонгуулийн сурталчилгаатай холбоотой өргөдөл, гомдол гаргах тухай зөвлөмж Цахим орчин дахь сонгуулийн сурталчилгаатай холбоотой өргөдөл, гомдол гаргах тухай зөвлөмж

Монгол Улсын Их хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа эхэлсэнтэй холбогдуулан нэр дэвшигч, нам эвсэл, иргэдийн зүгээс цахим орчин дахь сонгуулийн сурталчилгаатай холбоотой өргөдөл гомдлыг эрх бүхий байгууллагуудаар шалгуулалгүйгээр Харилцаа холбооны зохицуулах хороонд шууд хаяглан ирүүлж байгаа нь тухайн гомдлыг шийдвэрлүүлэхэд хугацаа алдах нөхцөлийг бүрдүүлж байна. 

Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журмын

·         6.1. Цахим орчин дахь сонгуулийн сурталчилгаатай холбоотой өргөдөл, гомдлыг цагдаагийн байгууллага, тагнуулын байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гаргана.

·         6.2. Энэ журмын 6.1-д заасан эрх бүхий байгууллага нь цахим орчин дахь сонгуулийн сурталчилгаатай холбоотой өргөдөл, гомдлыг хүлээн авч холбогдох хууль тогтоомжийн дагуу хянан үзээд энэ журмын 4.5-д заасан шаардлага хангасан шийдвэрийг Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлнэ гэж тус тус заасан.

 

Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журамд заасны дагуу сонгуулийн сурталчилгаатай холбоотой өргөдөл, гомдлыг шалгах эрх бүхий байгууллага (тагнуулын байгууллага, цагдаагийн байгууллага болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар) хүлээн авч хянан үзээд шийдвэр гаргасны дагуу Харилцаа холбооны зохицуулах хороо нь холбогдох хууль, журамд заасан арга хэмжээг авч ажиллана.

 

Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журмын

·         4.5. Эрх бүхий байгууллагын шийдвэр бүхий албан бичигт дараах мэдээллийг тусгасан байна. Үүнд:

o   4.5.1. шийдвэр гаргасан эрх бүхий байгууллагын нэр, хаяг, эрх бүхий албан тушаалтны нэр, гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажсан байх ба албан бичгийн огноо, дугаарыг тодорхой заасан байх;

o   4.5.2. шийдвэр гаргасан шалтгаан, нөхцөл байдал, хуулийн үндэслэл, зүйл, заалт болон хуульд заасан хэрэгжүүлэх технологийн арга хэмжээг тодорхой тусгасан байх;

o   4.5.3. хууль зөрчсөн зар сурталчилгаа, мэдээ, мэдээллийг байршуулсан цахим хаяг, цахим холбоос, хэвлэмэл баримт зэрэг шаардлагатай баримтыг хавсаргах.

·         4.6. Эрх бүхий байгууллагаас ирүүлсэн шийдвэр бүхий албан бичиг нь журмын шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд Харилцан холбооны зохицуулах хорооноос энэхүү журмын 6-р бүлэгт заасан арга хэмжээг зохион байгуулна гэж тус тус заасан.

 

Иймд цахим орчин дахь сонгуулийн сурталчилгаатай холбоотой аливаа өргөдөл гомдлыг Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор батлагдсан “Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах,  түүнд хяналт тавих журам”-ын 6.1-д заасан дээрх эрх бүхий байгууллагууд (тагнуулын байгууллага, цагдаагийн байгууллага болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар)-д гаргахыг зөвлөж байна.

Ингэснээр таны гаргасан өргөдөл гомдлыг шуурхай шийдвэрлэж хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдах боломж бүрдэнэ.