Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / “ЦАХИМ ХУДАЛДАА- ХҮРГЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭ БОЛОМЖ, ШИЙДЭЛ” СЭДЭВТ...
“ЦАХИМ ХУДАЛДАА- ХҮРГЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭ БОЛОМЖ, ШИЙДЭЛ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2023-05-19
“ЦАХИМ ХУДАЛДАА- ХҮРГЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭ БОЛОМЖ, ШИЙДЭЛ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО “ЦАХИМ ХУДАЛДАА- ХҮРГЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭ БОЛОМЖ, ШИЙДЭЛ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Тус хорооноос “Цахим худалдаа эрхлэгч болон шуудангийн хүргэлтийн үйлчилгээ эрхлэгч хоорондын хамтын ажиллагааг дэмжих, харилцан холболтын боломжийг сурталчлан таниулах” ажлын хүрээнд “Цахим худалдаа-Хүргэлтийн үйлчилгээ боломж, шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг 2023 оны 5-р сарын 19-ний өдөр Бишрэлт зочид буудлын  хурлын танхимд зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд цахим худалдаа эрхлэгч, программ хангамж хөгжүүлэгч болон дотоодын шуудангийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй  үйлчилгээ эрхлэгчдийн 70 гаруй төлөөлөл оролцлоо.

“Цахим худалдаа-Хүргэлтийн үйлчилгээ боломж, шийдэл” хэлэлцүүлгийн үеэр ШУТИС-ийн Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль, Мандах Их Сургуулийн доктор профессорууд сургалт хийж,  “ТокТок” ХХК, “Зочил технологи” ХХК, Дөлгөөн дэлгэрэх ХХК- KGB тэгбэ, Амар экспресс ХХК  зэрэг цахим худалдаа, цахим платформ, хүргэлтийн чиглэлээр тэргүүлэгч компаниуд илтгэл хэлэлцүүлсэн юм.  Үүнд:

  •       Тээвэр, логистикийн салбарт ашиглагдаж буй ОУ-ын стандарт, түүний хэрэглээг бий болгоход тулгамдаж буй асуудлууд;
  •        Виртуал үйлчилгээний чанараар шуудангийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь;                                
  •        “Мөч бүрт 1000 хүргэлт;
  •        Онлайн худалдааны экосистем;
  •         Папа-ачаа тээврийн Платформын танилцуулга;
  •      Хүргэлтийн үйлчилгээ-инновац шийдэл
  •                                                                                                                                                                                                                                                                                                       

Хэлэлцүүлэгт оролцогчид өөрсдийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, гарц шийдэл, цаашдын чиг хандлага, хамтын ажиллагаа, бизнесийн үр ашгийг нэмэгдүүлэх, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, хүргэлтийн үйлчилгээний чанарыг сайжруулах мөн шуудангийн харилцан холболтын боломжийн талаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, нээлттэй ярилцлаа.

ШУУДАНГИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР