РДӨНХТ-ЖУ03-М07
Тайлангийн дугаар 2023/10
Хэвлэсэн огноо: 2023 он 02 сар 06 өдөр
1. Хэмжилтийн зорилго
Мобиком корпорац ХХК–аас ХХЗХ-нд ирүүлсэн 12/661 тоот албан хүсэлтийн дагуу радио давтамжтай цахилгаан соронзон орны хүний биед үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшинг тодорхойлох хэмжилтийг хийж, дүгнэлт гаргах.
2. Холбогдох стандарт
MNS 5594:2020 Цахилгаан орон, соронзон орон ба цахилгаан соронзон оронгоос хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшин (0 Гц - ээс 300 ГГц хүртэл)
3. Хэмжилт хийсэн байршил, огноо
№ |
Огноо |
Байршил |
Уртраг, өргөрөг |
1 |
2023/01/30 |
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 19-р хороо, Тахилтын 4 гудамж 47Б тоот |
47°58'38.61"N, 106°55'26.05"E |
4. Ашигласан хэмжүүрийн төхөөрөмж
· Rohde Schwartz - FSH8 спектр анализатор
· Rohde Schwartz – RFEX ver6.4.50 Программ хангамж,
· R&S®TSEMF-B1, B2 Антен
5. Хэмжилтэд оролцсон бүрэлдэхүүн
· ХХЗХ-ны РДЗХГ, РДӨНХТөв хяналтын инженер М.Энхзориг
· Иргэн М.Бадамцэцэг /80894462/
6. Хэмжилтийн дүн
MNS5594:2020 стандартын 4.2.2-дугаар хэсгийн 7-р хүснэгт “Хязгаарлагдмал биш орчинд байгаа хүмүүс бүтэн биеэрээ өртөх үеийн нөлөөллийн хяналтын түвшин” -д хүснэгтэд заагдсан дүйх хавтгай долгионы чадлын нягтын үйлчлэгч утгыг хэмжилтийн утгатай харьцуулж гаргасан болно.
MNS 5594:2020 Цахилгаан орон, соронзон орон ба цахилгаан соронзон оронгоос хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшин (0 Гц - ээс 300 ГГц хүртэл) стандарт
Зураг 1. Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 19-р хороо, Тахилтын 4 гудамж 47Б тоот
Printout for Measurement DAMBA_Mobicom1-31-2023_03-52-06_PM
on 1/31/2023 03:52:06 PM
All Packets
Packet |
Total Field (RMS) [V/m] |
Дүйх хавтгай долгионы чадлын нягтын үйлчлэгч утга [Вт/м2] |
MNS 5594:2020 -д заагдсан дүйх хавтгай долгионы чадлын нягтын үйлчлэгч утга [Вт/м2] |
|||||
MOBICOM-700 |
0.0000 |
0.0 |
0.0 |
|||||
MOBICOM-900 |
0.2534 |
0.001873196 |
4.7 |
|||||
MOBICOM-1800 |
1.7381 |
0.006933257 |
9.2 |
|||||
MOBICOM-2100 |
0.1047 |
0.002094431 |
10 |
|||||
MOBICOM-2100 |
0.0874 |
0.002143614 |
10 |
|||||
|
MOBICOM-2600 |
0.0688 |
0.002206369 |
10 |
||||
|
|
|
|
|
||||
Limit Line: ICNIRP
Tri-axis probe - R&S SerNo
Antenna: 101982 RSEMF30-15-18-100965
Хүснэгт №1 Хэмжилтийн нэгдсэн дүн
ДҮГНЭЛТ
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 19-р хороо, Тахилтын 4 гудамж 47Б тоотод байрлах Мобиком корпорац ХХК-ийн үүрэн холбооны нэвтрүүлэх антены орчимд хийсэн хэмжилтээр тус компанийн ашиглаж байгаа радио давтамжийн зурваст хэмжигдсэн дүйх хавтгай долгионы чадлын нягтын үйлчлэгч утга нь 900МГц-ийн давтамжийн зурваст стандартын дагуу 4.7 Вт/М2 -аас хэтрээгүй байх ёстой бөгөөд хэмжилтийн дүнгээр хамгийн ихдээ 1.8731*10-3 Вт/М2, 1800МГц-ийн давтамжийн зурваст стандартын дагуу 9.2 Вт/М2 -аас хэтрээгүй байх ёстой бөгөөд хэмжилтээр хамгийн ихдээ 6.9332*10-3 Вт/М2, 2100МГц-ийн давтамжийн зурваст стандартын дагуу 10 Вт/М2 -аас хэтрээгүй байх ёстой бөгөөд хэмжилтээр хамгийн ихдээ 2.0944*10-3 Вт/М2, 2100МГц-ийн давтамжийн зурваст стандартын дагуу 10 Вт/М2 -аас хэтрээгүй байх ёстой бөгөөд хэмжилтээр хамгийн ихдээ 2.1436*10-3Вт/М2 , -2600МГц-ийн давтамжийн зурваст стандартын дагуу 10 Вт/М2 -аас хэтрээгүй байх ёстой бөгөөд хэмжилтээр хамгийн ихдээ 2.2063*10-3 Вт/М2 байгаа нь хүний эрүүл мэндэд нөлөөлж болзошгүй хэмжээнээс эрс бага байна.
Иймд тухайн байршилд радио давтамжтай цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшин нь дээрх стандартын 4.2.2 дугаар хэсгийн 7 дугаар хүснэгт “Хязгаарлагдмал биш орчинд байгаа хүмүүс бүтэн биеэрээ өртөх үеийн нөлөөллийн хяналтын түвшин”-д заагдсан дүйх хавтгай долгионы чадлын нягтын үйлчлэгч утгын хязгаараас бага буюу уг стандартын шаардлагыг хангаж байна.